Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч, хотын дарга асан Э.Бат-Үүл, МАК группийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Цэнхэр”-ийн гуанзанд энэ сарын 6-нд уулзсан нууц уулзалтын бичлэг задарчээ. Уг бичлэгт гарч байгаагаар бол Э.Бат-Үүл Б.Нямтайширыг хүлээж байгаад тосон авч уулзах аж. Бичлэгт дурдсанаар бол тэд гуанзны эзэнд мөнгө төлж байгаад хүн оруулалгүй, 2 цаг орчим уулзжээ. Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж яваа Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайнхаа хамт яллагдагчаар татагдаад байгаа бол Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр нь хоригдож, өөрөө шүүхийн зарлантай яваа.Тэд уулзаж дуусахад бие хамгаалагчдаар хамгаалуулсан Б.Нямтайширын машинд нь хамт суугаад хаашаа ч юм явж байгаа нь бичлэгт үлджээ.
Ингэж хөвгүүдтэйгээ хамт ял шийтгэл авахдаа тулсан Монголын толгой баян, ардчиллын алтан хараацай хоёрын буйдхан газарт уулзсан уулзалтын зорилго чухам юу байв? Тэр тусмаа хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааг хийж байгаа Б.Нямтайшир нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийг зорьж очсоны цаад учир юу вэ гээд олон асуулт хариулт нэхэж байна. Хоёулаа их ажилтай улс санамсаргүй таарна гэж байхгүй байх.Сошиалаар шуугиж байгаагаас харахад МАК группийн ерөнхийлөгч Б.Нямтайшир Хэнтий аймагт нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийн сонгуулийг санхүүжилтийг шийдвэрлэх, хариуд нь Э.Бат-Үүл Н.Номтойбаярыг УИХ-д гаргах хоёр талын тохироотой уулзсан гэх.

Уг нууц уулзалтын бичлэг задармагц Э.Бат-Үүл
“Нямтайшир хоёр эгчийгээ оршуулсан газрыг эргэж яваад Цэнхэр мандал сумын Цолмон хоолны газар надтай таарсан. Тайшир бид хоёр нэг байрных” хэмээн жиргэжээ.
Нүд худал хэлдэггүй, Э.Бат-Үүл өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм болохоор тэд ямар ч байсан нууцаар уулзсан нь үнэн байна. Тэд улстөр, бизнесийн нам дамнасан сүлжээ болох МАНАН мафийн хүмүүс гэдэг үнэн. Энэ сонгууль тэдний эрх мэдлээ хадгалж үлдэх сүүлчийн сонгууль учраас хаана, юу эсийг хийж явах билээ.
О.Гэгээ

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ