
ХХБ-ны Эрдэнэбилэг ууртай ууртай байна. Яагаад гэж үү?
Учир нь Төрийн ордон, Төв талбайн чанх урд эзэмшиж байсан газрыг нь нийслэл буцааж аваад, орчин үеийн хотуудын стандартад нийцсэн усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгочихсон болохоор.
Угтаа бол уг газрыг өөрийн болгож авахдаа орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төв барина гэж амлаж байжээ. Харамсалтай нь газар доорх үйлчилгээний төв ч барисангүй, газар дээр нь усан оргилуур ч боссонгүй, 13 жилийн хугацаанд.
Харин ч уг газрыг “Улаанбаатар” банкинд 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан юм. 2016 онд төв талбайн урд хэсгийг автомашины зогсоол болгосон нь ч мөн л ХХБ-ны Эрдэнэбилэг нар тэр газарт эзэн сууж байсан гэдгийг энд сануулъя. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны 4 сард Сүхбаатарын талбайн урд хэсгийн уг 2.5 га газрыг Улаанбаатарын мэдэлд буцаан авч, 15 жилийн турш бариагүй усан оргилуурыг нь ганц улирал хүрэхгүй хугацаанд босгочихлоо. Ажил эхлэхээс дуусах хүртэл мөн ч их дайралт, гүтгэлэг, доромжлолыг хотын удирдлагууд руу чиглүүлсэн дээ, харин ч нэг.
Хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан, Худалдаа хөгжлийн ТУЗ-ийн дарга Сахал Эрдэнэбилэг хоёрын хэн нь хийрхэж, хэн нь хийдгийг эндээс харлаа. Угаасаа уг газрыг анх авахдаа сахал Эрдэнэбилэг усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн нь худлаа байсан биз. Нэг л өдөр төв талбайн урд захыг хашаалж байгаад ХХБ-ны шилэн барилга шиг байшин баригдсан байх байсан нь баараггүй. Нийтийн гэсэн тодотголтой бүхнийг сорчилж өөрийн болгож байсан түүнийг санаархлыг тас цохих Хотын даргын “бяр”-тай шийдвэрт сахал Эрдэнэбилэг ууртай байх нь аргагүй.
Иргэд баяртай байна. Яагаад гэдэг нь мэдээж тодорхой.
Төв талбайн урдах цэцэрлэг бохир заваан биш, орчин үеийн технологийг илтгэсэн усан оргилууртай, сууж тухлах талбайтай болсон учраас. Хамгийн гол нь хотын захиргаа нэг хүний эзэмшилд байсан газрыг нийтийнх болгохдоо иргэдийн эрх ашгийг хангаж, тав тухыг бүрдүүлж болдгийг баталсанд баяртай байна. Бас ногоон байгууламж, мод бутнууд нь хэвээрээ байгаад бүр их баярлаж байна.
Өнгөрсөн хавар нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой 12 газар нийслэлчүүдийн мэдэлд буцааж авсныг зарласан. 12 нэгж талбарыг хэмжээгээр нь тооцож үзвэл 2000 ам метрээс эхлээд 2.5 га хүртэл гэхээр хотын төвд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн эзлэх хэмжээ өнгөрсөн жил ес гаруй га-гаар нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотын 470 444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдаг. Уг газрын талбайн хэмжээг ийнхүү ганцхан жилийн дотор 10 орчим га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж, талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид, бүр нэлээдгүй хэсэг нь Сахал нэртэй Эрдэнэбилэгт байны нотолгоо энэ.
Харин одоо эхнээсээ эдгээр газар нийтийн эзэмшлийнх буюу нийслэлийн иргэдийн амрах, тухлах газар болж эхэлж байна.
Нийт 7500 м.кв талбайн хөрсийг боловсруулан, шинээр зүлэгжүүлж, усалгааных нь системийг төвлөрсөн шугамд холбосон байна. Явган хүний боржин чулуун зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарахад саадгүй байх налуу зам...гээд хүүхдүүдийн, залуусын, хосуудын, хөгшдийн...гээд ерөөс нийслэлчүүд тухлах сайхан газар ийнхүү шинээр бий боллоо.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ