Манай улсын экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын өнгөрсөн оны хоёрдугаар сарын статистик мэдээгээр хайгуулын болон ашиглалтын 3029 тусгай зөвшөөрөл байгаа бол 50 гаруй төрлийн 3000 гаруй орд судлагджээ. Үүнийг дагаад эмх замбараагүй хариуцлагагүй уул уурхайн олборлолт газар авч эхэлсэн тул Засгийн газраас бодлогын түвшинд онцгойлон анхаарч эхэлсэн. Тухайлбал, уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

МАН “Хөгжлийн гэрээ 2020-2024” мөрийн хөтөлбөртөө “Ногоон хөгжлийн бодлого” гэсэн тусгайлан бүлэг оруулж, хариуцлагатай уул уурхайн төлөө хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлэх, тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх цогц зорилтыг дэвшүүлжээ.
Хариуцлагатай уул уурхай зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.
- Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
- Уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бох ирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
- Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг, байгалийн нөөц ашигласан төлбөрөө хугацаандаа төлдөг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.
- Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ.
- Говийн бүсийн уул уурхайд үйлдвэрлэлийн зориулалттай гүний ус ашиглахыг хязгаарлаж, уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны хангамжийн зохицуулалт хийнэ.
- Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгиийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чандлан мөрдөнө.
- Уурхайн хаалтын зардлыг дундын хяналтын дансанд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгал нэвтрүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээлгэх хяналтыг сайжруулна.
- Бичил уурхайтай холбоотой асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
МАН-ын сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ