УИХ-ын сонгуулийн 14-р тойрог буюу Төв аймагт Бие даан нэр дэвшигч Дуламсүрэнгийн Доржпүрэв сонгуулийн үеэр түүний нэр төрд удаа дараа үндэслэлгүйгээр халдаж, цахим орчинд илт худал мэдээлэл тарааж гүтгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад хандлаа.
Төв аймагт нэр дэвшигчдээс рейтингээрээ өндөр байгаа Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ-ийг гүтгэн харлуулах асуудал хэдэнтээ давтагдаж байна.
Түүнийг 6 сарын 2нд сонгууль эхлэхэд Бага насны хүүгээ хөтлөөд алхаж байгаа зургыг нь тавьж “Нэг сая долларын хулгайн хэргээ цайруулав уу” гэсэн гарчигтайгаар гүтгэсэн асуудал гарч байсан. People сэтгүүлийн зүгээс энэ нь захиалгат мэдээлэл болохыг хүлээж уучлал гуйсан бөгөөд энэ үйлдэл нь бусдын гэр бүл, тэр тусмаа бага насны (8 настай 1 дүгээр ангийн хүүхдийн сургуулийнхаа нээлтэнд оролцож буй зургыг) хүүхдийн зургыг олон нийтэд дэлгэсэн, аавыг нь хулгайч мэтээр харлуулах гэсэн, үүнийг улстөрд ашигласан ёс зүйгүй үйлдэл байсан. Энэ асуудлыг нэр дэвшигч хуулийн байгууллагад өгч, бусад нэр дэвшигчиддээ сонгуульдаа соёлтой оролцох, тэр тусмаа хэн нэгний гэр бүл үр хүүхэдрүү дайрахгүй байхыг уриалж мэдэгдэл хийж байсан.
Гэтэл энэ удаа түүнийг АН-ыг хагалахын тулд Бие дааж байгаа, МАН-аас санхүүжилт авсан, М.Энхболдтой холбоотой мэтээр цуурхал тарааж байгаа төдийгүй 6-дугаар сарын 9-нд АН-ын АЗХ-ны нарийн бичгийн дарга ажилтай М.Амгаланбаатар гэгч нь өөрийн цахим хуудсаараа “Д.Доржпүрэв нь Төв аймагт Бие даан нэр дэвшихдээ МАН-аас санхүүжилттай сонгуульд оролцож байгаа. МАН-аас авсан мөнгөөрөө АН-ыг хагалах бутаргах гэж нэр дэвшсэн” хэмээн мэдэгдэж түүнийгээ Төв аймгийн сошиал хуудсуудад цацсан, түүнийг нь хөдөөгүүр тарааж байгаа нь улстөрийн хардлага, гүтгэлэг хэрээс хэтэрлээ хэмээн үзэж ийнхүү хуулийн байгууллагад хандсан байна.

Цагдаагийн байгууллага энэ асуудлаар М.Амгаланбаатартай холбогдоход “Тийм явган яриа явж байсан, түүнийг л бичсэн. МАН-аас мөнгө авсаныг нь би мэдэхгүй” хэмээн мэдэгдсэн бол энэ асуудлаар холбогдож яагаад ингэж бичсэнийг нь асуусан хувь хүний асуултад “АЗХ-ноос намаас тусдаа Бие дааж байгаа хүмүүсийг ээлж дараатай хусч байгаа. Эхнийх нь Доржоо дарга юмаа. Би ажлаа л хийж байгаа, түүнээс хувь хүнийг нь бол мэдэхгүй” гэсэн хариултыг пэйсбүүкийн чатаар өгсөн байдаг юм. Улстөрийн хариуцлагатай том нам ийнхүү Бие даагчидаа намнаагүй гэдэгт найдаж байна. Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж асуудлыг шийвэрлэх болно. Миний хувьд улстөрд орсон цагаас эхлэн аливаа нэгэн нам болон хувь хүнээс хандив татвар авч байгаагүй бөгөөд өөрийн хувь эзэмшдэг компанийхаа санхүүжилтээр сонгуульд оролцдог. Үйл ажиллагаагаа явуулдаг. Улсад би жилдээ 3 тэрбум орчим төгрөгийг татвар төлдөг бизнесмен хүн гэдгээ Бие даан нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ мэдэгдлээ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ