
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Багануур дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт ажиллалаа. Иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг боловсролтой, хариуцлагатай, дүүргээ мэддэг, хийж хэрэгжүүлсэн ажилтай, чадварлаг боловсон хүчин хэмээн МАН-ын дарга УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт илгээсэн.

Улс төрийн ууган хүчин МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад олонх суудлыг авч, Засгийн эрхийг барихдаа түүхэндээ анх удаа 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадлаа. Уул уурхайн орлогоос ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Монголын ирээдүй болсон үр хүүхэддээ өр бус өв үлдээх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануур дүүргийн иргэд, сонгогчиддоо хэлж байлаа. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхийн нефтийн үнийн хөөрөгдөлд автдаггүй, эрчим хүчнээс хараат бус, ам.долларын ханшийг тогтоон барьдаг, экспортлогч орон болох цаг мөдхөн ирнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой дамжин өнгөрөх бөгөөд газар нутгаараа уг хоолойг дамжуулан өнгөрүүлсний хөлсөнд жилд улсын төсөвт 1 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бүх ажил хөрсөн дээр буусан тул ирэх жилүүдэд эхэлсэн ажлаа дуусгах урам хайрлаж, багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэхийг уриалж байна” хэмээн онцлон хэлсэн юм.

Нутаг ус, дүүрэг, хороогоо сайн мэддэг, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, ажилдаа зүтгэлтэй хандаж, төрийн бодлогыг тодорхойлоход хариуцлагатай ажиллаж чадах, эрч хүчтэй эдгээр залуусыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх их итгэлийг хүлээлгэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх чухалчлан хэлж байлаа.

Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдэд монгол хүний үнэ цэнийг дөрвөн жилээр тодорхойлдог биш Монгол Улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд хүндээ тулгуурлан хөгжүүлэх бодлогыг баримталж ажилласан. Иргэд маань өнөөдөр ая тухтай амьдрал, амар тайван орчин, шударга нийгмийг хүсч байгаа. Та бидний ирээдүй болсон хүүхэд залуусын ирээдүйдээ итгэх итгэлийн гал, сэтгэлийн хүчийг төр засгаасаа хүсч байгаа. Тиймээс МАН мөрийн хөтөлбөртөө хүнийхээ хөгжлийг дээдэлж, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, Улаанбаатарын хөгжлийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг тусгаж өгсөн. Бид цаашид Багануур дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлж, уурхайн хүрэн нүүрсийг ашиглан утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулна” хэмээн онцлон хэллээ.

Харин МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Ирэх жилүүдэд Багануур дүүрэгт дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. Гэр хорооллуудад цэвэр бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбох ажлууд хийгдэнэ. Улс төрд шударга ёсыг эрхэмлэж, дүүрэг, хороодынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бие сэтгэлээ зориулан ажиллах болно. Иргэд та бүхэн МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй” хэмээсэн юм.

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулиар анх удаа Багануур, Багахангай, Налайх дүүрэг нэг тойрог, хоёр мандаттай болсон. Ийнхүү захын гурван дүүрэг парламентад төлөөлөлтэй болж, иргэд өөрсдийн дуу хоолойгоо төрд хангалттай хүргэх боломж бүрдэж байгаагаараа энэ удаагийн сонгууль гурван дүүргийн хувьд онцлогтой болж байна. Багануур дүүргийн иргэд ч үйлдвэрүүдийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож өгөхийг хүсэж байсан юм. МАН мөрийн хөтөлбөртөө эрүүл хүнс, эрчим хүч, төмөр зам, дэд бүтэц, харилцаа холбоо, мэдээллийн технологи бол Монгол Улсын хөгжлийн таван үндэс суурь гэдгийг тодорхойлж өгсөн байна.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ