1994 оны 2 сарын 23нд Америкийн Жиоржиа мужид төрсөн. Загасны орд. Нохой жилтэй.163 см өндөр. Нью Йорк их сургуулийн нэгдүгээр курсын оюутан. Шаргал үстэй, цэнхэр нүдтэй жүжигчин охин маань өнгөрсөн 2 дугаар сард 18 нас хүрээд байна. Ингээд уншигч авхай таньд Дактотагийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
2настайдаа анх уншиж сурсан.
8настайдаа “Намайг Сэм гэдэг” кинонд туслах дүрийн жүжигчнээр тоглосоноороо “Screen Actors Guild Award” –д нэр нь дэвшигдсэн хамгийн бяцхан жүжигчин болжээ.
“Намайг Сэм гэдэг” киногоороо “Best Young Actress” шагналын эзэн болох үедээ микрофондоо ч хүрч чадахгүй намхан байсан учраас уг наадмыг хөтлөгч нь түүнийг үг хэлж дуусах хүртэл өргөж өгсөн бөгөөд Дакота маань маш их үг хэлж түүний гарыг ихэд чилээжээ.
Жүжигчин болох анхны гараагаа тэрээр “Tide” угаалгын нунтагын рекламанд тоглох жүжигчнээр сонгогдож эхэлсэн ба тэр үед тавхан настай байв.
Ханна Дакота Фаннинг гэх түүний энэ нэр ээж аав хоёрынх нь тус тусын өгсөн нэрнээс бүтжээ. Аав Дакота,ээж нь Ханна хэмээн нэрийг өгсөн байсан нь хожим тийнхүү өөрчлөгдсөн байна.
Дакота 14 ач зээгийн нэг нь.
Хүүхэлдэй цуглуулах маш дуртай.
2 дугаар ангиасаа ахлах сургууль хүртлээ гэртээ хичээллэдэг байсан.
Тэрээр хагас Ирланд, хагас Герман гаралтай.
Юм нэхэх нь түүний туйлын дуртай зүйл нь бөгөөд Том Круз, Роберт Ди Ниро, Динзел Вашингтон, Опра Уинфри, Стивен Спилберг, Тим Роббинс нарт өөрийн нэхсэн ороолтуудаа бэлэг болгон өгч байсан.
“Намайг Сэм гэдэг” киноныхоо гунигтай хэсгүүдэд тоглох үеүүддээ тэжээдэг алтан загсаа үхэж байгаагаар бодон гунигт автах дүрдээ маш сайн хувирдаг байжээ.
Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн.
11насных нь төрсөн өдрөөр Том Круз түүнд гар утас бэлэглэж байсан.
Хийл хөгжим, төгөлдөр хуур тоглодог.
Найруулагч болохыг хүсдэг.
10 насныхаа төрсөн өдрөөр Роберт Ди Ниро Дакотад нуугдаж тоглоё кинон дахь түүний бүтээсэн дүртэй яг адилхан хүүхэлдэй бэлэглэжээ.
Охин дүү болох Элле Фаннингтай хамт 3 бүтээл дээр хамтран ажиллаж байсан. Тэдгээр нь “Намайг Сэм гэдэг”, “Олзлогдсон” болоод “Тонари Но Тоторо” нар болно.
Анх Момо гэж хэлд орж байсан бөгөөд гэр бүлийнх нь тэжээмэл муурынх нь нэр байжээ.
“New Moon” (2009)-д тоглохоосоо өмнө Стефани Майерын бичсэн зохиолуудыг уншиж дуусгаагүй байсан ч түүнд скрипт нь маш их таалагдсан учир тоглох саналыг хүлээн авчээ.
“Коралина” (2009) кинонд дуу оруулахдаа 10 настай байсан бөгөөд уг кино түүнийг 15 нас хүрэхэд нийтэд хүртээл болж байжээ.
Жонн Траволта, Кристен Стюварт болоод Тэйлор Лотнэр нартай сайн найзууд.
Ахлах сургуулиа 2011 оны 6 сарын 6нд сайшаалын үнэмлэхтэй төгссөн.
Хөгжөөн дэмжигчдийн багт байсан ба “Homecoming Queen”-ээр ахлах сургуульд байхдаа сонгогдож байжээ.
Шүдэндээ 2 жил гаруй аппарат зүүж явах шаардлага гарч байсан.
Левеллен хэмээх Шнүүдл нохойтой.
Дуртай номын жагсаалтанд “Шарлотта-н тор”, харин цуврал номны тухайд “Харри Поттер” “ Харамсалтай үйл явдлууд” болоод“ Нанси Дрью” гэх цувралууд багтдаг.
Нийт сэтгэгдэл: 1
-
estoi gots hvvhed ymaa gehdee ennees gots hvvhed bdg l ym
enhbulgan 2012-06-05 18:19:19 202.55.191.37
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ