
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа танилцуулан сонгуулийн сурталчилгаагаа өндөрлөлөө.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өгсөн. Нийслэлийн төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийг шинэ байртай боллоо. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”, “Түр хамгаалах өрөө”-г байгууллаа. “Багахангайн боловсрол-2020” дэд хөтөлбөрийг боловсруулсан гээд хүнээ хөгжүүлсэн, орчноо сайжруулсан олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэнд талархалтай байгаагаа дүүргийн иргэд, сонгогчид уулзалтын үеэр хотын Захирагч С.Амарсайханд илэрхийлж, цаашид багаараа илүү олон ажлыг хийж хэрэгжүүлээрэй хэмээн захиж байв.

Ирэх жилүүдэд Багахангай дүүрэгт шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно. 500 хүний суудалтай Соёлын ордон шинээр барина. “Багахангай үйлдвэр технологийн парк”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжих, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах терминалыг байгуулна. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулгын төв болгоно гэсэн зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг нэр дэвшигчид онцолж хэлээд бид эхлүүлсэн ажлаа дуусгаж, алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн зүтгэх болно гэлээ.

Багахангай дүүргийн иргэд, сонгогчдын зүгээс өнгөрсөн хугацаанд манай дүүрэгт олон ажил хийгдлээ. Олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, эрүүл мэнд, онцгойгийн албан хаагчдад ажлаа хурдан шуурхай явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Ахмадын өргөөтэй боллоо. Энэ мэт эхлүүлсэн олон ажлаа улам өргөжүүлээрэй. Багахангайчууд бид захын дүүргүүдийнхээ тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэж ирсэн МАН-аас илгээсэн нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгнө гэсэн юм.

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Г.Дагиймаа “Дүүрэг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгааг харахад ахмад хүний хувьд баяртай байдаг. Сүүлийн жилүүдэд маш их бүтээн байгуулалт хийгдлээ. Бид залуу үедээ өв үлдээх ёстой. МАН-аас нэр дэвшиж байгаа хоёр нэр дэвшигч бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй залуу боловсон хүчин байна. Дэмжиж саналаа өгөх болно. Цаашид азай буурлууддаа чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлээрэй” хэмээв.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ