

Нийслэлийн засаг даргын тамгын газар 2017 онд НҮБ-ын “Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SEforALL) санаачилгын хүрээнд хэрэгжих “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан билээ. НБОГ-ын дарга Э.Баттулга ICLEI олон улсын байгууллагын шугамаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтын бага хуралд оролцож, 2019 оны "Сөүлийн хотын дарга нарын форум"-д Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал оролцож, "Барилгын хэмнэлтийн хурдасгуур" санаачилгын хүрээнд угсармал орон сууцанд эрчим хүчний аудит хийж буй төслөө танилцуулан олон улсын байгууллагуудын дэмжлэг авах боломжийг бүрдүүлэн ажилласан.
Т.Гантөмөр даргатай Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ийн техникийн туслалцаатайгаартай угсармал орон сууцнуудад эрчим хүчний аудит хийж, үүний дүнд 2019 онд уг хөтөлбөрийн 2 дахь шат хэрэгжих 8 хотын нэгээр шалгараад байна. Ийнхүү УЛААНБААТАР ХОТ улсынхаа хүлэмжийн хийг бууруулах зорилтод оруулах хувь нэмрээ тодорхойлсон анхны хот болж байна.
Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа ба С.Амарсайхан даргатай хотын баг өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай болгоход ОНЦГОЙ анхаарч ийнхүү Нийслэлийн 1077 угсармал орон сууцыг бүрэн дулаалах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
2019 ОНД УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГЫН АЖЛААР 24 БАРИЛГА ДУЛААЛСАН.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон 17 гишүүнтэй уулзалт хийж зөвшилцсөний үндсэн дээр 2019 оны Улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ ажлын үр дүнд Нийслэл хотод 24 барилгын дулаалгын ажлыг хийж дуусгаад байна. Үүнээс Баянгол дүүрэгт 11 барилга дулаалсан.
Бид 1. 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн ба 168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийлгээд байна.
Олон Улсын хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-гийн нэгдүгээр шатны шалгаруулалтад Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл шалгарч тус сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар шалгарч хоёр дахь шатны шалгаруулалт хийгдэж байна.
Түүнчлэн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сургууль цэцэрлэгийг дээвэр, хана, шал, суурийн иж бүрэн дулаалгыг хийж 2019 онд ашиглалтанд өгч олон эцэг эх, багш нарын талархал хүлээсэн билээ.


АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ