
УИХ-ын 25 дугаар тойрог Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хуульч, өмгөөлөгч Ринзааны Булгамаатай ярилцлаа.
-Та Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буйн хувьд ШИНЭ ХҮН боловч улс төрийн хувьд шинэ хүн биш. Энэ ч утгаараа дахин нэр дэвшихэд тань талархаж хүлээж авсан хүн цөөнгүй?
-Надад улс төрийн 15 жилийн туршлага бий. Энэ хугацаанд хуримтлуулсан мэдлэг боловсрол, байр суурь, сэтгэлийн хат, үзэл баримтлалдаа тулгуурлаж, иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэдний эрх тэгш байдлын дуу хоолой болж, хуулийн гажуудлыг арилгах зорилго тээн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Өмгөөлөгч хүний хувиар олон хэрэг дээр ажиллаж, хохирогчийг хохиролгүй болгохын төлөө тэмцлээ. Хуулийн маш олон цоорхой байгааг олж харж байсан. Энэхүү гажуудлаас үүдэн, иргэд хохирсоор байгаад маш их эмзэглэдэг. Монгол Улсад мөрдөгдөж буй 600 гаруй хууль тогтоомжуудыг эргэн харж, засаж, сайжруулах зайлшгүй шаардлага байна. Хуульд задлан шинжилгээ хийхэд эрдэмтэн, судлаачдыг оролцуулах хэрэгтэй. Ер нь бол хууль зүйн шинжилгээ гэдэг ойлголт саяхнаас л яригдаж эхэлсэн. Энэ шинжилгээг хуульчид төдийгүй судлаачид хийж, дүгнэлт гаргах нь зүйтэй. Мэргэжлийн хүний хувьд энэ байдлыг хараад суух биш, дотор нь орж ажиллахаар сэтгэл шулуудсан юм.
-Таныг хуулийн салбартаа тэргүүлэх хуульч, өмгөөлөгч гэдгийг ард түмэн мэднэ. Улс төр эмэгтэй хүнд хатуу л гэдэг дээ.
-Хуулийн салбарыг зөөлөн гэж хэлж болохгүй. Бусад салбарынхантай харьцуулахад бид маш их зүйл үзэж, харж, даван туулдаг. Хамгийн хүнд гэмт хэргүүд, гэмт хэрэгтэнтэй ажилладаг. Хохирогчид буюу сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг иргэдтэй нүүр тулна. Тухайлбал, би ой найман сартай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн халшрам хэргийг өмгөөлж байлаа. Сэтгэлзүйн хувьд чанга, хатуу, зориг зүрхтэй байхыг шаарддаг салбар л даа. Улс төрд эмэгтэй хүний нарийн мэдрэмж, эгэл иргэдээс олж авсан хуульч хүний туршлага хэрэгтэй байна. Ард иргэдийнхээ дунд орж, хуульд ямар алдаа дутагдал байгааг мэдэхгүй улс төрчдөөр бид зүг чигээ заалгаж байна шүү дээ. Монгол Улсын эрх барих дээд байгууллагад жендерийн асуудал ч бий. Улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог бодитоор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна.
-Та сонгогдвол юу хийх вэ?
-Хамгийн түрүүнд хуулийн гажуудлыг арилгана. Иргэнээ хамгаалдаг, иргэнээ дэмждэг хуулийн төслүүдийг боловсруулан, батлуулна. Тэдгээр хуулийн төсөл одоо ч миний цүнхэн дотор бэлэн байна.
Хуулийг илүү боловсронгуй болгосноор Чингэлтэйчүүд төдийгүй улс орон даяар нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй хэрэг юм. Мэдээж, охид бүсгүйчүүд, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон жилийн судалгаандаа тулгуурлан бодитой олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ бол миний өдөр тутамдаа хийсээр ирсэн ажил. Мөн намынхаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэхийн төлөө чадахгүйгээсээ чадах хүртлээ зүтгэнэ ээ.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд та Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд юу хүсэж байна?
-Миний хувьд өдөр бүр иргэдтэйгээ хамт байж, санал хүсэлтийг нь хүлээж авдаг. Надад хандсан маш олон санал хүсэлт өдөр бүр цахим хэлбэрээр ч ирдэг. Тэд голдуу зөрчигдөөд буй эрхээ хамгаалж өгөхийг хүсэж, зөвлөгөө авдаг. Салбар бүрт л асуудал байна. Ялангуяа охид, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, иргэн төвтэй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг иргэд хэлж, сануулж байна.
Нийгэм даяараа л асуудалтай тулгарч байна. Эдгээр асуудлыг цэгцлэхийн тулд хамгийн түрүүнд хуулиа боловсронгуй болгож, иргэнээ дэмжсэн, хамгаалсан эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, иргэдэд эрх зүйн мэдлэг, боловсрол олгох шаардлага их байна. Тэд эрхзүйн мэдлэггүйгээсээ болоод хохирч байна. Хуулийн этгээдүүд ч энэ байдлаар нь далимдуулан, эрхийг нь зөрчиж байна.
Би боловсролын салбарт олон жил ажилласны хувьд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тал дээр олон ажлыг санаачлан хийсээр ирсэн. Би сонгогдсон ч, эс сонгогдсон ч эдгээр ажлаа үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөжүүлэн, илүү олон хүнд хүрч, үр дүнг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ