
УЛААНБААТАР ХОТОД ШИЛЖИН ИРЭГСДЭД
ЗОРИУЛСАН КОНТЕНТИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: Улаанбаатар хотын оршин суугчдын эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх замаар хотын соёлыг түгээн хөгжүүлэх, хотын амьдралын дүрэм, журам, соёлын онцлогийг шилжин ирж байгаа иргэн бүрт ойлгуулах, тэднийг хотын үйлчилгээ авах, баримт бичгээ цэгцлэх, аюулгүй байдлаа хангахад шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах.
Үндэслэл: Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр
Сэдэв: Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан “Хотод амьдрах ухаан”
Бүтээлд тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлагын агуулгыг бүрэн илэрхийлсэн байх;
- Эерэг хандлагатай, анхаарал татахуйц, шинэлэг, ёс зүйн, гоо зүйн хэм хэмжээнд нийцсэн байх;
- Дахин нийтлэх, түгээх зэргээр уг бүтээлийг ашиглах эрх нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдана;
- 15-30 минутын хугацаатай, видео, анимэшн хэлбэрээр бүтээгдсэн, сургалтад ашиглагдахуйц байх;
- Хүний эрх, зохиогчийн эрхийг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн агуулгатай, эрх зүйн зөрчилгүй байх.
Хугацаа:
Бүтээл ирүүлэх хугацаа: 2020.07.20-ны өдрийн 17.00 цаг хүртэл.
Бүтээл шалгаруулах хугацаа: 2020.07.21-2020.07.23-ны өдөрт.
Шагнал гардуулах хугацаа: 2020.07.24-ний өдөр.
Уралдаанд оролцох журам:
- Уралдаанд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ирж “Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлага” авна.
- Уралдаанд ирүүлэх бүтээлээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирж заасан хугацааны дотор өгнө.
Шагналын сан:
Тэргүүн байр -1 бүтээлд 7.000.000₮
Дэд байр-1 бүтээлд 5.000.000₮
Тусгай байр-2 бүтээлд 1.500.000₮ /тус бүрд/
Уралдааныг зохион байгуулагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 329169, 99078106
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ