“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголынажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал тэргүүтэй удирдлагууд оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой олон жилийн түншлэлийн харилцаатай ажиллаж ирсэн бөгөөд тус холбоотой хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж байсан юм. Мөн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, сургаж хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллаж ирсэн. Цаашид үйлдвэрийн газрын ажилтнуудыг орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи болон туршлагад суурилсан дотоод гадаадын богино болон урт хугацааны сургалтуудад ихээр хамруулж, сурсан мэдлэгээ үйлдвэрийн газартаа нэвтрүүлэх замаар тэднийг сургаж, хөгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.Эрдэнэт үйлдвэр, Монголын ажил олгогч эздийн холбоотой 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай байсан бөгөөд энэ хугацаанд ХБНГУ, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын түвшинд мэргэшсэн менежер” бэлтгэх сургалтад Герман улсад 1 сарын хугацаатай 3 инженер техникийн ажилтан хамруулсан байна. Мөн хөдөлмөр цалин хөлсний чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн хамтын ажиллагааг өмнөх жилүүдээс илүү үр дүнтэй байлгах, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй болсон уурхайчдыг сургаж хөгжүүлэх, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг улсуудад мэргэжлийн дагуу сургалтад хамруулахыг зорьж буйгаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах үеэр онцоллоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ