Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэхүү хөтөлбөрт хамрагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлд орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэг, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар оролцлоо.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “…Ердийн ипотекийн зээлийн хүү 8 хувьтай байгаа бол нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй энэ зээлийн хүү 6 хувиас хэтрэхгүй. Бас нэг онцлог нь байр авах батламжаа авсан албан хаагчид 100 хувь дууссан, ашиглалтад ороход бэлэн, чанарын шаардлага хангасан орон сууцнаас өөрсдөө байраа сонгох боломжтой юм. Төрийн бүх албан хаагчид үүнд хамрагдаж чадахгүй байгаа. Эрсдэлтэй нөхцөлд санаачилгатай, сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэн тэргүүнд хамрагдана.

Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, цэвэрлэх байгууламж зэрэг 11 байгууллагын төлөөлөл эхний ээлжинд энэхүү нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох хөтөлбөрт хамрагдах юм. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтэд маш сайн хяналт тавьж ажилласан. Нийслэлчүүдийг утаагүй өвөлжихөд болон цар тахлын энэ үед сайн ажиллаж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урам, дэмжлэг болно” гэв.
Мэргэжлийн хяналтын байгууллагад 5-33 жил ажиллаж буй МХЕГ-ын 3, НМХГ-ын 16, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 14, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 6, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 4, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 5, нийт 53 эрүүл ахуй халдвар хамгаалал, ургамал хорио цээр, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, жолооч, ариутгагч, лабораторийн ажилтан албан хаагч ийнхүү батламжаа гардан авлаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ