
Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд даатгалын байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрээс олон нийтэд хүргэж буй даатгалын үйлчилгээнд хяналт тавьж, зөвшөөрөл олгох, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд даатгалын компани нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргахдаа тухай бүр Хорооноос зөвшөөрөл авч ажилладаг бөгөөд одоогоор 10 даатгалын компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг Хороонд бүртгүүлсэн байна.
Аливаа баяр наадмын үеэр унаач хүүхдүүд хурдан морины уралдаан, сунгаанд оролцож, улмаар мориноос унаж гэмтэх, моринд дайруулах, өшиглүүлэх гэх мэт осол аваар нэмэгддэг. Иймд тэдгээр хүүхдүүдэд учрах эрүүл мэндийн гэмтэл ослын хохирлыг даатгалаар нөхөн төлөх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг учраас хурдан морины унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах асуудлыг хуульчилсан байдаг.
Гэтэл зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр бүхий байгууллагаас “Энэ жилийн хувьд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд суурь хураамж нь 100 мянган төгрөг, нөхөн олговрын хэмжээ нь 20 сая төгрөг байна. Тухайн даатгал нь дан ганц уралдааны явцад бус бүтэн жил үйлчилнэ.”, “дөрвөн даатгалын компани манай шаардлагыг хангаж байгаа.” гэх мэт мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Даатгалын хураамжийн хэмжээг албан журмын даатгалын хувьд хуулиар, сайн дурын даатгалын хувьд даатгалын компанийн тусгай мэргэжилтэн болох актуарч тооцоолсны үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг бөгөөд бусад аль нэг байгууллагаас тогтоох эрхгүй болно.
Мөн даатгалын үнэлгээний хэмжээг Иргэний хуулийн дагуу даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтоохоор хуульчилсан байна. Түүнчлэн тус Хорооноос бусад аливаа байгууллага нь даатгалын байгууллагад тусгайлан шаардлага тавих эрхгүй болохыг үүгээр мэдэгдэж, иргэд даатгуулагч та бүхэн алдаатай, хуульд нийцээгүй мэдээлэлд төөрөгдөхгүй байхыг хүсье.
Үүнтэй холбогдох зөвлөмжийг энэ холбоосоор хүлээж авна уу.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ