
Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт,Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ.
Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ. Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Засгийн газрын 62 дугаар тогтоол өөрчлөлт орсныг тодотгоод агаарын чанарын бүсчлэлийг шинэчилсэн гэдгийг мэдэгдсэн юм. Сайжруулсан түлшний хоёрдах үйлдвэр ашиглалтад орсноор төвийн зургаан дүүрэг бус алслагдсан гурван дүүргийн агаарын чанарыг сайжруулах юм. Энэ хүрээнд “Тавантолгой” түлш компанийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нарыг хамтран сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтад онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн явцыг доголдолгүй явуулах, ажилтан албан хаагчдын аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой. Өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах хүрээнд халаалтын зуух, төвлөрсөн дулааны шугамд холбох ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ