34 настай дуучин бүсгүй “Covid-19” цар тахлын эсрэг тэмцэж байгаагаа инстаграм хуудсандаа зарлалаа.
Гага гялалзсан хар өнгийн суурь дээр ягаан өнгийн бичээстэй, 15 хадаас шигтгэж, мөнгөн гинжээр тоноглосон дэлхийд цор ганц загварын маскаар гоёж "Өөрөөрөө бай, гэхдээ маскаа зүү”, “Би өөртөө болон энэ гарагийн бүх хүмүүст сайн сайхныг хүснэ” гэж бичээд, Ерөнхийлөгч асан Барак Обама, Мишель Обама, Опра Уинфри, Ариана Гранде, Тони Беннетт зэрэг зарим "гайхалтай нөхөд" -өө сонгож , тэднийг мөн "маскаа зүүх" челлэнжид дууджээ.
АНУ-ын өсвөр үеийнхэнд Гага-ийн энэхүү челлэнж маш их ихээр таалагдаж, залуучууд өөр өөрсдийн сонирхолын дагуу маскаа урлаж зүүснээрээ инстаграм хуудсаа чимж эхэллээ.
.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.