Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, Монгол Улсын их сургуулийн номын сангийн байранд, Гадаад улсад ажиллаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нутаг буцах явдлыг хөхиүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс явуулж буй бодлогыг танилцуулах зорилготой “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол Улс дахь И Пи Эс төлөөлөгчийн газрын дарга Юүн Ван Соб нар үг хэллээ. Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ мэдээллийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Залуучуудын хороо, Монголын ажил олгогч эздийн холбоо, БНСУ-ын аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газар, SECIM Европын холбооны төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Өөрчлөлтийг чиглүүлэгч ТББ, Карьер хөгжлийн төв, Гал голомт үндэсний хөдөлгөөн зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчөөс гадна эх орондоо буцаж ирсэн иргэдийн 50 гаруй төлөөлөл оролцлоо.

Манай улс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр, эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр тогтмол илгээх ажлыг зохион байгуулж байна. Энэ оноос эхлэн Япон Улсад “Ур чадвартай ажилтан” илгээх хүлээн авах тогтолцооны дагуу ажиллах хүч илгээхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ. Эдгээр гэрээний дагуу хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эх орондоо буцан ирэх, дотоод дахь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангах, гадаад улсад олж авсан дадлага туршлагаа хэрэгжүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, дотоодын хууль тогтоомжийн уялдааг хангах шаардлага тавигдаж байна. Жишээлбэл, Гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн иргэдийн олж авсан ур чадвартай холбогдуулан чадамжийн үнэлгээ хийх, гэрчилгээжүүлэх ажил. Уг үйл ажиллагаа нь иргэн цаашид хөдөлмөр эрхлэх, ажилд зуучлуулахад тодорхой мэдлэг, ур чадвартай болохыг батлахад нэн ач холбогдолтой. Мөн гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, нийгмийн сүлжээ хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгоход энэхүү хэлэлцүүлгийн үр дүн харуулж байгаа юм.

Энэ удаад ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн мэргэжилтэн Н.Хандмаа “БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр илгээх үйл ажиллагааны тухай”, Монголын үйлдвэрчний эвлэлийн залуучуудын хорооны дарга Э.Тамир “Залуучуудын хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн байдал”, Европын холбооны SECIM төслийн үндсэн мэргэжилтэн Гриета Тентере “Гадаадаас ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тухай EX /Латви/ улсын туршлага”, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн дарга Ц.Батдорж “Иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх, үнэлгээг баталгаажуулах /RPL/” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ