Мадонна шүүхэд дуудагдах нь

Үнэлэх
(0 үнэлгээ)

Дуучин Мадонна Францын шүүхэд дуудагдаж магадгүй байна. Түүнийг Францын хэт барууны “Үндэсний Фронт” нам шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд байгаа юм. Учир нь, Мадонна Израильд хийсэн аялан тоглолтынхоо үеэр тус намын дарга Мишель Ле Пений зургийг ашиглажээ. Ашиглахдаа тайзны ард зассан дэлгэцээр зургийн слайд шоу үзүүлэхдээ Ле Пений духан дээр нацистуудын хас тэмдгийг наасан байдалтай харуулсан аж.  Францын “Үндэсний Фронт” намын гишүүд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй, үндсэрхэг гэгддэг ч намын даргыг нь нацистуудын бэлгэ тэмдэг болсон хас тэмдгээр “гоёсонд” маш их бухимджээ. Хэрэв түүнийг дараагийнхаа тоглолтод дээрх зургаа ашиглах юм бол шүүхэд өгнө гэдгээ хатуу мэдэгдлээ. Дуучин Мадонна дэлхий тойрсон аялан тоглолтоо Израилиас эхэлсэн бөгөөд ирэх сарын 14 буюу Бастилийн өдрөөр Францад тоглолтоо хийх юм. 
 

Нийтэлсэн: 2012-06-06 08:35:23

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.