
ХНХЯ-наас БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагтай хамтран ХАБЭА-ын сургагч багшийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийт 5 өдрийн 45 цагийн сургалтад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжилтэн, багш, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нийт 28 хүн суралцаж, ХАБЭА-ын сургагч багш нар боллоо.
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг /КОША/ нь ХАБЭА-ын сургагч багшийн сургалтыг хариуцан зохион байгуулдаг төрийн байгууллага бөгөөд сургалтын энэ төрлийг олон жил хариуцан зохион байгуулсан туршлагатай, мэргэшсэн, чадварлаг багш мэргэжилтнүүдтэй, БНСУ-даа эрэлт, нэр хүнд өндөртэй сургалтад ордог байна.
Сургалтад КОША-гаас ХАБЭА-ын сургалтын төвийн ерөнхий захирал Шин Инжэ, ХАБЭА-ын сургалтын төвийн профессор Бён Жунхан, ХАБЭА-ын сургалтын төвийн газрын дарга, профессор Жо Минхван болон ХАБЭА сургалтын төвийн ахлах менежер Ким Жёнсоп нар ирж оролцон, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Сургалтын хийчээлийн гол агуулга нь багшийн заах арга зүй, насанд хүрэгчдийн сургалтын онцлог зэрэг сэдэв байлаа.Амжилттай төгссөн суралцагчдад БНСУ-ын КОША агентлаг болон ХНХЯ-ны хамтарсан сертификатыг ХНХ-ийн дэд сайд С.Мөнгөнчимэг, КОША-гийн ХАБЭА-ын сургалтын төвийн ерөнхий захирал Шин Инжэ нар гардууллаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ