![]()
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.
Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.
Нийт сэтгэгдэл: 5
-
ШАДАР сайд энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх тал дээр илүү анхаарч ажиллаарай. Амжилт хүсье
123zochin 2020-07-10 18:26:00 202.126.88.60
(1)
(0)
-
Гадаадад байгаа иргэдээ татан авчрах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Шадар сайддаа ажилд нь амжилт хүсье.
Ган үзэгтэн 2020-07-10 18:26:20 66.181.161.2
(0)
(0)
-
Шадар сайд маань туршлага сайтай хүн болохоор***иваа асуудлыг түргэн шуурхай шийднэ гэдэгт итгэж байна.Ажлын амжилт хүсье
зочны индэр 2020-07-10 18:27:52 66.181.161.123
(0)
(0)
-
Ерөнхийлөгч маань шадар сайддаа итгэл найдвар хүлээлгэсэн. Одоо харин шадар сайд маань ерөнхийлөгчийнхөө үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэх байх. Шадар сайд бол үнэхээр л чадвартай туршлагатай хүн шүү дээ.
зочиннн 2020-07-10 18:48:44 202.55.188.37
(0)
(0)
-
shadar saiidad ajliin ondor amjilt hvsey. vvregt ajlaa deed hamjeend hiij uls eh oron ard tvmniihee erh ashgiin toloo ajillaarai gej hvsey baina. olon jil tord ajillasan turshlagatai parlamentch tanaar ene zasgiin gazar hvchee negtgej hogjild hvreh baih gej bodoj baina. amjilt hvsey
songolt 2020-07-11 22:08:29 59.153.113.226
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ