Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт үргэлжилж байна. Энэ жил нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос эмэгтэй 144, эрэгтэй 396 харваач оролцож, дөрвөн улсын цолтон төрөн гарлаа. Харин Үндэсний их баяр наадмын шагайн харваагаар үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар үндэсний сур болон шагайн харваанд түрүүлсэн багуудад шагнал гардуулав.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, начин цол хүртсэн аймгийн арслан Х.Цогтгэрэл, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Цэргийн арслан Т.Дүгэрдорж , аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нарт Монгол улсын eрөнхийлөгч Х.Баттулга үнэмлэх тэмдэгийг гардуулан өглөө.
Түүнчлэн Өмнөговь аймгийн харьяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх Ц.Одбаяр, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Б.Бат-орших, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөх билэгт” дэвжээний бөх Б.Зоригтбаатар нар Улсын Харцага цол тэмдэгээр тус тус шагнууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ