Хошууч генерал Ч.Амарболд хууль хяналтынханд тайлбар хүсэлт илгээжээ. Тус тайлбахыг бүрэн эхээр нь нийтлье.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболдын бие тааруухан байгаа. Тэрбээр Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улсын яллагчаас ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон шүүх, прокурор зэрэг нийт 14 хуулийн байгууллагад холбогдох тайлбарыг гаргаж хүргүүлсэн байна.
ТАЙЛБАР, ХҮСЭЛТ
2012 оны 5 дугаар сарын 25 Улаанбаатар хот
Намайг 2008 оны 07 дугаар сарын 1-нд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга байсан гэж үзэж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Аравдугаар хэсэг “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн 294 дүгээр зүйлийн 294.2 дах хэсэгт: “Захирагч.....албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс ... хор уршиг учирсан” гэж зааснаар яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурор яллах дүгнэлт үйлдсэн.
“Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийг “Монгол улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт ... цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ” гэж Эрүүгийн хуулийн 274.1-д тодорхойлсон. Өөрөөр хэлбэл намайг 1-рт бусад цэрэгт /бусад цэрэг гэдэгт Зэвсэгт хүчний тухай хуулийн 6-р зүйлийн 2, УДШ-ийн 2003 оны 4-р сарын 21-ний 04-р тогтоолд: “Тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд Ерөнхий зориулалтын, Хилийн, Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийн дарга байсан учраас энэ гэмт хэргийн субъект болно, 2-рт дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн /объект/ болно гэж үзсэн байх.
Гэтэл би 1-рт 2008 оны 7-р сарын 1-нд Дотоодын цэргийн дарга байгаагүй. Энэ нь дараах байдлаар тайлбарлагдаж, хөдөлбөргүй нотлогдоно.
Үүнд:
“Дотоодын цэргийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн “Дотоодын цэргийг удирдах талаар Засгийн газрын бүрэн эрх”-д: “Засгийн газар нь Дотоодын цэргийг удирдах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1.Дотоодын цэргийн даргыг томилох, чөлөөлөх” гэж заасан. Гэтэл намайг 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд хуулийн дээрх заалтын дагуу Дотоодын цэргийн даргаар огт томилоогүй болохыг Монгол улсын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2012 оны 02 дугаар сарын 20-ны ХЭГ/362 дугаартай Монгол Улсын сайд, засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичигт: “Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Дотоодын цэргийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлөхөөр заасан байна. Гэхдээ Таныг Дотоодын цэргийн томилсон Засгийн газрын тогтоол 2008 онд гараагүй болохыг үүгээр уламжилж байна “ гэжээ.
Засгийн газрын тухай хуулийн заалт ёсоор хуралдаанаар хэлэлцсэн асуудал тэмдэглэлд тусгагдаж албан тушаалд томилох болон чөлөөлөхөд тогтоол гарах ёстой. Тогтоол гараагүй учир томилогдоогүй, мөн чөлөөлөгдөөгүй болох нь ийнхүү нотлогдож байна.
Нэмж дурьдахад, намайг Дотоодын цэргийн даргаар томилох асуудлаар 2008 онд Засгийн газрын хуралдаанд дуудаж байгаагүй юм.
2.Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдөөгүй болох нь дараахь байдлаар нотлогдоно.
Юуны өмнө би Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй болохоор хуулийн 6 дугаар зүйлд заасан Дотоодын цэргийн даргын бүрэн эрхийг эдэлж, “Дотоодын цэргийн үйл ажиллагааг удирдаагүй” Дотоодын цэргийн бүхий л ажиллагааг Дотоодын цэргийн Штаб хуулийн дагуу удирдаж байсан.
Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлигаар тогтоогдсон Онц байдлын үед Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаанд Дотоодын цэрэг оролцоогүй, зэвсэг техник хэрэгслийг нь ашиглаагүй болохыг ЦЕГ-н дарга бөгөөд Дотоодын цэргийн дарга 2012 оны 1 дүгээр сарын 23-ны 1/30 тоотоор албан ёсоор батлан тодорхойлсон /тоотыг хавсаргав/.
Ийнхүү тухайн өдөр Дотоодын цэрэг даргагүй учир Дотоодын цэргийн даргаас удирдах үйл ажиллагаа явагдаагүйн дээр Дотоодын цэрэг эмх замбараагүй байдлыг тараахад оролцоогүй учир Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдсөн эсэх тухай ямар нэгэн асуудал яригдах үндэслэлгүй юм.
Нийслэлийн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд намайг 2008 оны 7 дугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газрын “даргын үүрэг гүйцэтгэгч” ажилтай байсан гэж тэмдэглэсэн.
Би, Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 162 тоот тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдож, мөн сайдын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 2008 оны 3 дугаар сарын 19-ний Засгийн газрын 99-р тогтоолд “Маньбадрахын Ганболдыг Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж заасан боловч түүний оронд ЦЕГ-ын даргаар хэн нэгнийг томилсон тухай уг тогтоолд огт дурьдаагүй, өөр ямар нэгэн тогтоолоор ЦЕГ-ын даргаар хүн томилоогүй орхисон.
Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн 18,2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д тус тус зааснаар “Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг боловч” тухайн үед Ерөнхий сайд намайг санал болгоогүй, томилоогүй учир Засгийн газрын тогтоол гараагүй.
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “ЦЕГ-ын даргыг томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг тус газрын тэргүүн дэд дарга Ч.Амарболд гүйцэтгэж байхаар” тусгагдсан гэдэг хэдий ч энэ тэмдэглэлийг надад танилцуулаагүй, ЦЕГ-т тухайн үед албан ёсоор ирээгүй, хуралдаанд намайг оролцуулаагүй юм.
Тухайн үед ЦЕГ даргаас надад ЦЕГ-ын даргын албан бичиг баримт, өрөө тасалгаа, техник хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгөөгүй. Харин сүүлд ЦЕГ-ын даргаар Д.Сандаг-Очир томилогдох үед М.Ганболд, Тамгын газрын дарга болон холбогдох алба хаагчдыг байлцуулан ажлаа албан ёсоор хүлээлцсэн.
Тэр үед /2008 оны 3 сарын 19-өөс 2008 оны 9 сарын 22-ныг хүртэл/ намайг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон гэж ойлгож, тэгж нэрлэж, бичиж байсан боловч би үүрэг гүйцэтгэгчээр албан ёсны шийдвэрээр томилогдоогүй эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын цалин, нэмэгдлийг авч байсан. /Энэ талаарх .............тоот тодорхойлолтыг хавсаргав/.
Эдгээр байдлаас үндэслэн би өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан юм. Шүүхийн 2011 оны 875 тоот шийдвэрт:
1.“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сайн бичигт овогт Чимиддоржийн Амарболдыг 2006 оны 9 дүгээр сарын 29 өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22 өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсныг тогтоосугай” гэжээ.
Би 2008 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байгаагүй, Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй гэдэг нь ийнхүү нотлогдсон.
Хошууч генерал Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдэг ташаа ойлголт, ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн дарга байна гэсэн Дотоодын цэргийн тухай хуулийн заалтыг өнгөц барьж, намайг зориуд цэргийн гэмт хэргийн субъект болгож Эрүүгийн хуулийн 294-р зүйлийн 294.2-оор яллагдагчаар татаж, ял төлөвлөсөн нь прокурорын зүгээс тухайн үйлдэл, эс үйлдэхүйд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан эсэхийг сайтар нягтлаагүй, хууль зөрчин, яллах талыг хэтэрхий барьсан үйл ажиллагаа юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10-р зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасныг зөрчин хэлмэгдүүлж, хууль бусаар цагдан хорьж, эрүүл мэндээр хохироож, улмаар хилс хэрэгт шийтгэхээр улайрч байна.
2008 оны УИХ-ын сонгуулийг будлиантай болсон хэмээж, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан идэвхтэй оролцсон этгээдүүийн зарим нь УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, юу ч болоогүй юм шиг явцгааж, харин 7-р сарын 1-нд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж, амь биеэ үл хайрлан тэмцсэн цагдаа нараас 532 нь гэмтэж, тэдгээрээс 2 нь гэмтлийнхээ улмаас нас барж, 100 гаруй нь насаараа эмгэгтэй болж, бидний 4 алба хаагчид хийгээгүй, хилс хэрэгт тулгагдан прокурор шүүхийн хууль бус шийдвэрээр удаан хугацаагаар хоригдож хохирч байна.
Миний ийнхүү бичсэн тайлбар баримтыг анхааран үзэж, хуульд нийцсэн шударга хандлага, шийд гаргахыг хүсье.
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга асан
Хошууч генерал Ч.АМАРБОЛД
Нийт сэтгэгдэл: 28
-
МОНГОЛ ТУМЭН МИНЬ. ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА. МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ.
Зочин 2012-06-06 09:46:39 124.158.73.17 (0) (0) -
BUUDAH TUSHAAL UGSUN HUNEE HELEED L ZAILAACHEE ESVEL TUSHAALGUIGEER HUN ELDEJ BUUDAJ ALSAN BOL YALAA AVAH BOLNO OLON YUM HUTSAJ BAIHAAR UNENEE HELEECH
Зочин 2012-06-06 09:50:38 182.160.57.202 (1) (0) -
хэн хүн***даж***сан хэн тушаал өгсөн гэдгээ хэлэхгүй бол өөрөө өөрийгөө ялалж байгаа гэсэн үг
Зочин 2012-06-06 09:52:57 202.179.31.242 (1) (0) -
mongoliin egel 5 ard ***uulsan gedgiig ogt sanahgui***dsan ezniig ni helehgui guriij bh shib dee
5 ami 2012-06-06 10:11:10 203.91.117.4 (1) (0) -
mongoliin egel 5 ard ***uulsan gedgiig ogt sanahgui***dsan ezniig ni helehgui guriij bh shib dee
5 ami 2012-06-06 10:11:11 203.91.117.4 (1) (0) -
mongoliin egel 5 ard ***uulsan gedgiig ogt sanahgui***dsan ezniig ni helehgui guriij bh shib dee
5 ami 2012-06-06 10:11:12 203.91.117.4 (0) (0) -
mongoliin egel 5 ard ***uulsan gedgiig ogt sanahgui***dsan ezniig ni helehgui guriij bh shib dee
5 ami 2012-06-06 10:11:13 203.91.117.4 (0) (0) -
mongoliin egel 5 ard ***uulsan gedgiig ogt sanahgui***dsan ezniig ni helehgui guriij bh shib dee
5 ami 2012-06-06 10:11:13 203.91.117.4 (0) (0) -
mongoliin egel 5 ard ***uulsan gedgiig ogt sanahgui***dsan ezniig ni helehgui guriij bh shib dee
5 ami 2012-06-06 10:11:14 203.91.117.4 (0) (0) -
энэ тайлбарыг хархад бүх зүйл ил байна тэгхэд цаадах хүмүүс хороо хийгээд баригдах байх гэхээс айгаад улаараад хэргийг тулган тасалж цайруулах гээд байна.
ард түмэн 2012-06-06 10:12:31 203.91.118.178 (0) (0) -
Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг билүү. Засгийн газар, хууль энэ тэр гээд хаана ч эмх замбараагүй байсан нь энд харагдаж байна ш дээ. Хэлмэгдүүлэхээ больцгооёо... АН ялагдал хүлээж сурах хэрэгтэй ш дээ. Хичнээн бид ардчилалаар нүдээ нээлгэсэн ч монголчууд ямар ч бэлтгэл суурьгүйгээр ардчилал руу орсон нь буруу гэдгийг хүмүүс ойлгож байгаа ш дээ.
Зочин 2012-06-06 10:18:22 202.131.226.194 (0) (0) -
Tusha*** ugsun hunee helehgui bol y***aa uurehees argagui. Ta nar chini gemt heregt holbogdood hergee huleehgui bgaa humuusiig yag l ungedeg biz dee.
Зочин 2012-06-06 10:25:32 182.160.44.107 (0) (0) -
hun ***aagui humuus heniig gej gujirdehev dee. naad 4 hunchinbaslard tumnii neg heseg biz dee.
ard 2012-06-06 10:31:12 211.209.62.116 (0) (0) -
Ардчилал бол эмх замбараагүй, хэн хүнгүй дураараа амьдрах арга биш...Бидний ихэнхи нь ядуу байгаа нь оюуны хоосролтой холбоотой. Энэ нь нөгөө талаасаа ардчилалыг буруу хэрэглэснээс болж байгаа... Үүнийг ойлгосон ард түмнийхээ сонголтыг хүндлэх хэрэгтэй ш дээ. 2012 оны сонгуулиар АН ялагдал хүлээвэл бас л ийм үймээн гарах уу? Ялагдлаа хүлээж сур л даа. 1990 оныг сана, ардчилалыг зөв хөгжүүлбэл хэрэгтэй гэж тухайн үеийн ЗГ***лт хийсэн биз дээ. Тэгвэл зөв хөгжүүлж чадаагүйн буруугаас ард түмнээ бэ
Зочин 2012-06-06 10:34:05 202.131.226.194 (0) (0) -
бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, ядууруулж залхуу болгосон бурууг АН хүлээх ёстой юм биш үү. Бат-Үүл ялагдвал бас л буруу сонгууль боллоо л гэх байлгүй. Би бүр мэдрээд байна. Ялагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн сонгууль ч бантан болноо.... МАН-АН ялагдахад бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ чинь ард түмний л сонголт ш дээ.
Зочин 2012-06-06 10:39:01 202.131.226.194 (0) (0) -
Нэн тэргүүн ээлжинд***дсан хүнийг нь олж тогтоох хэрэгтэй шүү дээ Хэн***дсан эсэхийг энэ эрхэмүүд мэдэж байх ёстой
зочин 2012-06-06 10:39:33 202.21.105.2 (0) (0) -
Цагдаагийн 4 даргыг шүүхээсээ өмнө яг хэний барьж хэрэглэж байсан***гаар хүн***чихав гэдгийг тогтоох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Тэгвэл хэн тушаал өгснийг нь амархан олчихно ш дээ. Ийм амархан хэргийг шийдэх гэж 4 жил бөөн хэл ам, хардлага, хагарал дагуулж байгаа чадваргүй шүүх засаглалыг хуугаар нь солиочээ. Үүнийг ерөнхийлөгч шийддэг биз дээ. Тэгэхээр Элбэгдорж чадваргүйгээ батлаад байгаа юм биш үү. Огцрох хэрэгтэй ш дээ. Би хийхгүй бол хэн хийх вэ? гэж Шал худлаа хошгоруулаад суудлаа хөнди
Зочин 2012-06-06 10:45:02 202.131.226.194 (0) (0) -
Dotoodiin tsereg vvreg gvitsegdsen hydlaa ayraad baigaach ty***i zaawar ugch baisan shy dee
Зочин 2012-06-06 10:45:09 202.179.13.188 (0) (0) -
суудлаасаа хөндийрч чадахгүй зууралдаад байх юм.
Зочин 2012-06-06 10:46:30 202.131.226.194 (0) (0) -
hen byydah tysha*** ugsun gedgiig chi sain medej bgaa uneniig heleh l heregtei helj chadahgui bol yay gehev ter hunii umnuus yliig n uurch l taaraa 5 hunii amiig tas***sanaa*** mart
ynshigch 2012-06-06 11:15:32 180.149.80.116 (0) (0) -
Энэ бүгд Элбэгдорж,Дорлигжав гэдэг хоёр мулгуугийн хийж байгаа ажил.Зүй нь Элбэгдорж,Магнай,Батзандан,Жаргалсайхан нарыг шүүж шийтгэх ёстой.Энэ одоогийн шүүх,прокурорын үйл ажиллагааг хархад ажилдаа үнэнч биш хамхуул шиг амьтад олон байдгийг ил тод харууллаа ер нь хээл хахууль , авилга цагдаа, шүүх, прокурорт хамгийн их байдаг нь нууц биш илэрхий мэдэгдээд байдаг.Иймд цэвэрлэгээг,шудрага байдлыг хаанаас эхлэх нь тодорхой харагдаад байхад одоогийн энэ мулгуу
Зочин 2012-06-06 11:31:58 180.235.178.10 (1) (0) -
Aluurchid iim archaagui amia bodson zantai baij harts arduudaa bitgii *** shig***daj ***j bai za. ta nar y*** avah bolno.
Зочин 2012-06-06 11:54:59 122.201.18.145 (0) (0) -
hunruu***d gesen tusha***iig hen ch ogoogui. Tegej tusha*** ogoh hun bhgui gej bodoj bna. Harin tor zasgiig huchguiduuleh gesen gadnii gar hol bologchdiin hiisen ajil gej bodoj bna. Manai tagnuuliinhan ene hergiig sh***gaj togtooh heregtei. Tanllu geed hyjaagiin companiaas ochnoon zevseg oldoj l bsn shuu dee. Ter bugdtei holbootoi bh gej bodoj bna Elbegdorj Batzandan nariin humuusiig sh***gah ni zuitei
Зочин 2012-06-06 12:58:27 202.72.241.71 (0) (0) -
Hen gedeg hun ymar vuugaar vuudsaniig hi togtoogoogui vaij ene humuust heruug tohoj ard tumniig huurah geed vaigaagiin tsaad sc***tgaan ni hamgiin sonin vaina' 1921 onii elvegdorj 2012 onii elvegdorj hoyrt adilhan zuil olon vaina'
Зочин 2012-06-06 13:24:44 202.131.242.206 (0) (0) -
Hen gedeg hun ymar vuugaar vuudsaniig hi togtoogoogui vaij ene humuust heruug tohoj ard tumniig huurah geed vaigaagiin tsaad sc***tgaan ni hamgiin sonin vaina' 1921 onii elvegdorj 2012 onii elvegdorj hoyrt adilhan zuil olon vaina'
Зочин 2012-06-06 13:24:45 202.131.242.206 (0) (0) -
tusha*** ogson hunee heleech tsagdaa er ni hereg hiigeed dardag shde ed nariig sain sh***ga
Зочин 2012-06-06 13:32:09 180.235.175.248 (0) (0) -
ene yaasan hustdag agahi ve jaahan terniihee araas amia tavih ni eeeeeeeeeeeeeeeeeee huuli ijil tegsh shuu dee
Зочин 2012-06-06 17:24:29 182.160.23.109 (0) (0) -
yu***aad bga teneg m*** we gemgui 5n hun gechijee
hyhyh 2012-07-03 18:45:11 202.55.191.37 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.