Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын холбогдох албаныхан өнөөдөр Чингэлтэй уулын энгэр бэлд байрлах олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108x72метр, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой 2000 хүний суудал, 80 мянган га талбай ногоон орчин бүхий бүтээн байгуулалтын ажил юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ үеэр “Энэхүү талбайд олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах бүрэн боломжтой болж байна. Хөл хорио тавигдсаны дараагаар тэмцээн уралдаан, урлагийн арга хэмжээг зохион байгуулах томоохон цогцолбор бий болсон. Улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх орчиныг бүрдүүлэх бүрэн боломжтой юм. Нийслэлийн зүгээс иргэддээ зориулсан амралт зугаалга, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ийм бүтээн байгуулалтыг хийхийн төлөө ажиллаж байна. Иргэдийнхээ дэмжлэг, хяналттайгаар тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийх хэрэгтэй. Солонгорсон эдийн засагтай болохын тулд аялал жуулчлал, спортоор дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх зорилго тавьж байгаагийн хүрээнд урлагийн задгай тайз, спортын талбайгаа иргэддээ сурталчлан таниулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Бид талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулах ажлыг судалж, анхаарч ажиллаж байна. Энэхүү талбайгаа жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг болгох, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Задгай театрт соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, Чингэлтэй уул руу алхах замыг бий болгох гээд төлөвлөсөн олон ажлууд бий” хэмээлээ.
Иргэдийн зүгээс хог хаях, нийтийн өмчид ариг гамгүй хандах асуудал байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хог хаяхгүй байх, нийтийн эзэмшилд анхаарал, хяналттай байхыг иргэддээ уриалж ажиллах, иргэдтэйгээ хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг хэлэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ