Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох газрын дарга нар өчигдөр цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Сайд тэргүүтэй албаныхан эхлээд Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг сонсч холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгөв.
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажил 21 хоногийн дараа эрчимтэй өрнөнө
Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаныхан Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд байгааг төслийн багийнхнаас асууж, тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажилд зайлшгүй шаардлагатай материалуудаас эхний ээлжинд БНХАУ-аас импортоор нийт 6 мянга гаруй арматурыг оруулж, барилга угсралтын талбай дээр буулгажээ.
Мөн барилгын талбайд барилга байгууламжийн суурийн бэлтгэл болох 13 мянган метр куб хөрс хуулалтын ажлууд тус тус хийгдсэн байна.
"Ковид-19" халдварын нөхцөл байдлаас үүдэн ажил удааширсан гэж төслийн зохицуулагч Т.Болорчулуун энэ үеэр хэлсэн юм.
Тэрбээр БНХАУ-аас ирсэн инженер, техникийн ажилчид тусгаарлалтад орсон бөгөөд 21 хоногийн дараа тусгаарлалтаас гарч ажил эрчимжинэ гэв.
Нисэхийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав
Яармагт бүтээн байгуулалт ид өрнөж, суурьшлын шинэ бүс бий болж байгаа энэ үед Нисэхийн цэвэрлэх байгууламж чухал үүрэг гүйцэтгэх учиртайг сайд Б.Мөнхбаатар онцлон хэллээ.
Уулзалтын үеэр тус байгууллагын хамт олон сайдад хийсэн ажилаа тайлагнахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа танилцуулж, тодорхой үүрэг, чиглэл авсан юм.
Эх сурвалж: БХБЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ