Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хийгдсэн томоохон ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Элчин сайд Ёорн Розенбэрг одоо байгаа харилцаагаа улам бэхжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт илүү анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хүрээнд “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” хамтарсан төслийг 2013-2016, 2016-2019, 2019-2021 гэсэн үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа. Тус салбарын багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бэхжүүлэх, Улаанбаатар, төв, баруун, зүүн, говийн бүсүүдэд нийт долоон чадамжийн төвийг бий болгон бусад МБС-ын байгууллагын багш нарыг сургах, Үнэлгээний төвийн суурь бааз болгож өмнөх мэдлэг ур чадварын үнэлгээг хийхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон Засгийн газрын зүгээс баримтлах бодлого, чиглэлүүдийг танилцууллаа. Цаашид хоёр талын тогтвортой хамтын ажиллагааг ханган улмаар боломжит чиглэлүүдээр харилцаагаа улам өргөжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: ХНХЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ