Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог Чевнингийн тэтгэлэгт Монгол Улсаас 2020 онд 7 оюутан хамрагдана. Санхүүгийн нөхцөлөөс хамаарч оюутны тоог нэмэгдүүлэх талаар талууд санал солилцов.
Энэ оны нэгдүгээр сард болсон Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Монгол Улсад Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсоныг дурдан хэрэгжилтийг үе шаттай хийхээр төлөвлөж буйг ярилцлаа. Хөдөө орон нутагт олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 5 аймаг сонгогдоод байгаа юм.
Элчин сайд, бэлтгэл ажлыг Кембриджийн олон улсын шалгалтын төвтэй хамтран хэрэгжүүлэх болсонд талархан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Их Британийн Боловсролын сайдын захидлыг ноён Элчин сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдад гардууллаа. Энэхүү захидалд ИБУИНХУ хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар болон онлайнаар явуулах боломжтой, оюутан хүлээж авахад нээлттэй байгааг дурджээ.
Эх сурвалж: БШУЯ

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ