
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35 хувиар өссөн дүнтэй байна. Мөн их засварын ажил 54 хувьтай, урсгал засварын ажил 49 хувьтай, гадна шугамын шахалт, УДДТөв доторх насос тоноглолын засвар үйлчилгээ, халаалтын ялтсан бойлерын угаалга, гадна бохирын шугамын угаалга, бохирын худаг цэвэрлэх ажлууд хийгдэж эхэлсэн. Нийт их урсгал засварын ажил 52 хувьтай байгаа аж. Түүнчлэн нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой байлгах ажлын хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өөрийнхөө дулааныг хангаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж бүр аюулгүй байдлаа дулааны улиралд хангах үүрэгтэй. Түүнд нь хот, дүүрэг, хороодын удирдлагууд, хэсгийн ахлагчид, мэргэжлийн хяналт гээд бүх холбогдох байгууллагууд тусламж, дэмжлэг үзүүлэн зөвлөж ажиллах шаардлагатай” хэмээв.
Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдлыг танилцууллаа

Мөн хуралдаанд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.
Улаанбаатар хотод 1915-2020 оны хооронд томоохон хэмжээний хохирол бүхий нийт 40 үер болсноос 60 хувь нь 2000-2009 онд болсон бөгөөд шар усны үер, уруйн үер, аадар борооны үер болон гүний усны зэрэг олон төрлийн үер болж байжээ. Нийт 40 үерийн 43 хувийг нь голын үер, 50 хувийг нь уулын жалга, сайр дагуу урсаж ирсэн уруйн үер байна. Инженерийн бэлтгэл арга хэмжээний хүчин чадлын хувьд үерийн хамгаалалтын далан суваг 148 км, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 187 км, ус хүлээн авах шүүрт худаг 3478, хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 16.5 км, тосох байгууламж зургаа, насос станц нэг байна.
Улаанбаатар хотын хэмжээнд ашиглагдаж буй нийт 148км урт үерийн хамгаалалтын барилга байгууламж насжилтын хувьд 67 хувь буюу 100км орчим нь 1966-1987 онд, 33 хувь нь 48км 1987-2020 онуудад баригдсан, нийт 187км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээнээс 16-н гол магистраль шугам буюу 80 хувь нь 1970-1980 онуудад баригдаж, ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Эдгээрээс 60 байршилд сувгийн хийц өөрчилж зөвшөөрөлгүй авто зогсоолын барилга байгууламж барьсан, 1825 байршилд газар олголт хийгдсэн, 3227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөрчилтэй байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг улам эрчимжүүлэх, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааны эх үүсвэрийн хөрөнгийг зохих эх үүсвэрийн дагуу шийдвэрлэх, авто замын тусгай зориулалтын бодисыг худалдаж авах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ