![]()
Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүллээ.
Олон улсад дэгдсэн шинэ коронавирус “”COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, хүн ам, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, Техникийн хамтын ажиллагааны “Гамшиг, осол, цар тахлын үед гишүүн орнуудын эмнэлгийн үйлчилгээний болон техникийн чадавхыг бэхжүүлэх” INT0098 бүс хоорондын төслийн хүрээнд зарим гишүүн улсад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламж үзүүлсэн.
Манай улс тус төсөлд хамрагдан, нийт 511.6 сая төгрөгийн үнэ, өртөг бүхий зөөврийн рентген аппарат, “COVID-19” вирусний түргэн илрүүлэх PCR оношлуур, оношилгооны цомог, урвалж, хэрэглэгдэхүүн зэргийг хүлээн авлаа.
Уг дэмжлэг туслалцааг авахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Баттунгалаг, Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон идэвх санаачлагатай ажилласан бөгөөд эдгээр 42 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, оношилгоо, шинжилгээний урвалж, бодисыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгоход зориулж, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хуваарилан өгөх юм.
Эх сурвалж: Шадар Сайдын Хэвлэлийн Алба
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ