![]()
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Мөн 2012 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүд чадна” төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улс төрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам дэмжин идэвхтэй ажилласан. Үүнээс хойш эмэгтэй улс төрчдийн тоо нэмэгдэж, Парламентад хамгийн багадаа 10 гаран эмэгтэй гишүүн сонгогддог болсон нь уг төслийн нөлөөлөл байсан гэдгийг тодотголоо.
Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн төслүүд Монголд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр өглөө л гэхэд Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй гэр бүлийн хүчирхийлэл болон жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээг сайжруулах төсөл арга хэмжээнд оролцоод ирсэн тухайгаа дуулгалаа.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 2012-2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна. Ковид19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл өссөн харамсалтай статистик мэдээлэл байгаа учир энэ тал дээр харилцан туршлага судлан хамтран ажиллах хүсэлт тавилаа.
УИХ-ын дэд дарга хүүхдүүдийг эх оронч сэтгэлтэй, амьдрах арга ухаанд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа дурдсан юм. Үргэлжлүүлэн улс төр дахь эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал болоод бусад асуудлаар санал солилцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ