ОХУ коронавирусний эсрэг вакцинаа “СПУТНИК V” гэж нэрлэв

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Өчигдөр /2020.08.11/ болсон засгийн газрын уулзалтын үеэр “Ковид-19”-ийн эсрэг Оросын вакцин бэлэн болсон гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн байна. Тэрээр Оросын вакцин туршилтын шаардлагатай бүхий л үе шатыг явж, үр дүнтэй байгаа нь батлагдсан гэж ярьсан байна. Ерөнхийлөгчийн охидын нэг нь тус вакциныг 2 ч удаа тариулж, туршилтад орсон талаар Кремлийн тэргүүн ярьсан юм. Түүний охинд эрүүл мэндийн ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүйгээр зогсохгүй, биеэнд нь “Ковид-19”-ийн эсрэг биет үүссэн гэдгийг хэлж байна.

Энэ ч үүднээс Оросын энэхүү вакциныг ашиглахаар албан ёсоор зөвшөөрч, бүртгээд байгааг дуулгажээ. Орос улс шинэ коронавирусний эсрэг вакцин гарган дэлхий дахины өрсөлдөөнд ялалт байгуулаад байгаа талаар олон улсын зарим хэвлэл онцлон мэдээлж байгаа юм. Гэхдээ цөөнгүй сараар үргэлжилдэг эмнэлзүйн туршилтын 3-р үе шатыг бүрэн дуусгахгүйгээр вакциныг хэрэглэх гэж яарах нь буруу гэж олон улсын зарим шинжээч шүүмжилж байна.

Нийтэлсэн: 2020-08-12 11:00:00

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.