
Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь 8-р сарын 11-ний өдөр нас барсан. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа юм.
Аймгийн Онцгой комиссын 8-р сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний 1 болон 2-р хавьтагч нарыг илрүүлж, 1-р хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.
Үүний дагуу 1-р хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын 4 чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.
Өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болголоо.
Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ