
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгаж зөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Тус сургууль нь хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу түрж, 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан учраас сургуулийн баруун талын эзэмшил газраас эмнэлэгт алдагдсан газрыг нөхөн олгох үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Ингэснээр ЭХЭМҮТ-ийн газрын маргаан шийдвэрлэгдэж буй юм.
А.Даваажаргал: Хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль эзэмшил газраа хэтрүүлэн ашиглаж, зөвшөөрөлгүйгээр газар доорх гараажийг барьж буй ажлыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэргүүтэй албаныхан албадан зогсоолоо. Тус сургууль нь өөрсдийн эзэмшил газар болох 746 метр.кв талбайд газар доорх гарааж барих архитектурын төлөвлөгөөг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас батлуулж байжээ. Гэвч барилга барих зөвшөөрөлгүйгээр 2204 метр.кв талбайд хоёр давхар болгож өргөтгөж буй аж. Иймд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал сургуулийн удирдлагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулаад, барилгын ажлыг албадан зогсоолоо.

Мөн тус хорооны нутаг дэвсгэр, ЭХЭМҮТ-ийн зүүн урд хэсэгт зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг албадан зогсоосон юм. Тус барилгыг “Өлзийт Интертрейд” компани барьж буй бөгөөд 2017 онд орон сууц барих архитектурын төлөвлөгөө батлуулж байжээ. Барилга барих зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж буй тус компанид хуулийн хариуцлага хүлээлгэхийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал холбогдох албаныханд сануулсан юм. Ийнхүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгыг лацдаж үйл ажиллагааг нь зогсоолоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ