УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл хөтөлбөрөө хэрхэн үргэлжлүүлэх талаар М.П.Сингхтэй санал солилцов.

Элчин сайд М.П.Сингх УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар баруун бүсийн ард иргэдийн төлөөлөгч болж, эрхэм гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л салбарт идэвх санаачилгатай ажиллаж байгаа Элчин сайд М.П.Сингхэд талархал илэрхийлээд цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа олон төсөл хөтөлбөр ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч оны 9 дүгээр сард тус улсад хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр яригдаж эхэлсэн Монгол Улсын баруун бүсийн хуурайшилт, хөрсний бохирдлоос хамгаалах усан хангамжийн инновацын “Мөнх байгалиа тэтгэх мөсөн суварга” төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэвч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг хугацаа хойшилж хүлээгдэж байгаа талаар ноён Элчин сайд ярилаа. Уг төсөл нь Ховд аймгийн хэд хэдэн сумдад хуурайшилт цөлжилт үүсэхээс хамгаалах зорилгоор тус улсад хэрэгжүүлж эхэлсэн шинэ технологиийн дагуу хийгдэх төсөл юм. Мөн ноён Элчин сайдтай Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүний хувиар өмнө уулзахдаа ярилцаж байсан Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр БНЭУ-д сургах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон нутгаас мэргэжилтэн бэлтгэх гэх мэт хэд хэдэн сэдвээр нээлттэй ярилцаж, санал солилцлоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ