Улсын онцгой комиссын Шуурхай штабад иргэдийн татан авах ажлыг хариуцан ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг авлигын хэргээр шалгаж байгаа ч одоогоор тогтоогдсон зүйл байхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
УИХ дахь АН-ын дэд дарга С.Одонтуяа болон өөрсдийнх нь хүсэлтээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.
Иргэдийн зүгээс тусгай нислэгт багтахын тулд авлига өгсөн гэх мэдээлэл гарч буй бөгөөд өдөрт ийм агуулгатай 10-20 гомдол ирж байгаа аж. Иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулахаар найман байгууллагын 69 ажилтан ажиллаж байгаа бөгөөд иргэдээс асуудал тавьсаар байгаа тул эдгээр хүн өөрсдөө ч шалгуулах хүсэлт гаргажээ.
Шадар сайд Я.Содбаатар “Төрийн албан хаагч авлига хээл хахуультай холбоотой асуудал байвал УОК-т хандах боломжтой, шуурхай ажиллана” гэдгийг хэллээ.
Иргэдийн татан авсны дараа байрлуулж буй тусгаарлах байртай холбоотой гомдлууд мөн гарсаар буй. Тэгвэл тусгаарлах байруудын нөхцөлийг дахин шалгах үүрэг өгсөн байна. Иргэдийн татан авалт нэмэгдэж буйтай холбоотойгоор 100 км радиуст байгаа 213 буудал 46 амралтын газрыг судалжээ. Ариун цэврийн байгууламж болон нэг зэрэг хэдэн хүн байрлуулах боломжтой талаар судлахад халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цөөн нь л тэнцэж байгаа аж. Нэгдүгээр сарын 27-нд 900 ор хоног байсан бол одоо 4000 болоод байна гэж Шадар сайд мэдээллээ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ