
IQ зөвхөн амжилтын түлхүүр биш …Их Британид төвтэй оюун ухааны төвөөс оюуны чадвар буюу IQ-ээр дэлхийн 113 оронг жагсаахад Монгол улс эхний 5-т жагсаж байсан бол улс орны хөгжлийн түвшингээрээ 110-т жагсаж байна. Үүнээс үзэхэд оюуны чадамж улсын хөгжил 2 шууд хамааралгүй нь харагдаж байна.
Их дээд сургуульд байхдаа муу сурдаг байсан ч амьдрал дээр гараад сайхан амьдарч байгаа хүмүүсийн жишээ маш олон байдаг. Мөн их дээд сургуулиа хаяаад өндөр амжилтанд хүрсэн хүмүүс (Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукерберг) ч байдаг. Яагаад гэвэл их дээд сургуульд IQ-д суурилж хичээл заадаг болохоос оюун ухааны бусад чадварыг хөгжүүлдэггүй, хэн ч амьдрал дээр гараад сайхан амьдарахыг заадаггүй.
Оюун ухааны нийт 10 чадамж байдаг бөгөөд эдгээр чадварыг хөгжүүлснээр амжилтанд хүрэх боломжтой юм.
1. AQ- Adversity quotient. Саад бэрхшээлийг даван туулах чадвар буюу сэтгэлийн хат юм. Харвардын их сургуулийн бизнеийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг. Мөн AQ болон EQ чадвар өндөр байх нь удирдагч хүнд байх ёстой чадвар гэж үздэг.
Нэгэн жишээ ярья. Манай нэг найз автобусанд явж байгаад: Буух шатны гишгүүр дээр хог түүдэг нэг хүн суусан , хажуу суудалд нэгэн ганган эмэгтэй чанга чанга Англиар яриад нөгөө гуйлгачин эр рүү харснаа хамар амаа даран ямар өмхий үнэртэй юм бэ гэхэд нөгөө эр эмэгтэйн саяны утсаар ярьсан зүйлийн дүрмийн алдааг засаж хэлчээд буужээ. Манай найз гайхаад араас нь очоод юу болсон , яагаад ийм байгааг лавлатал, өмнө нь түүнд бүх зүйл байдаг байжээ. Эхнэр, хүүхэд, байр машин гээд гэтэлнэгэн өдөр байр нь шатаад эхнэр, хүүхэд нь хамт нас баржээ. Үүнээс болоод сэтгэлийн шаналалаа давахгүй архи ууж ийм байдалтай болжээ. AQ буюу сэтгэлийн хат ийм л чухал чадвар ажээ.
2. BQ-Bonding quotient. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй хүмүүс BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд үр хүүхэддээ онцгой халамж тавьж , хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд эцэг эхтэйгээ тааламжтай харьцсанаар EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байснаар MQ өснө.
3. CQ-Creative quotient. Бүтээлч чадварын илтгэлцүүр. Зохион бүтээгчид , шинийг эрэлхийлэгчид бүгд багаасаа CQ өндөртэй хүмүүс байжээ. Хүний хамгийн бүтээлч сэтгэхүйтэй үе бол хүүхэд нас юм.
4. DQ-Development quotient. Өөрийн бие бялдарын онлогыг тодорхой мэдэж, алхам алхмаар биеээ хөгжүүлж амжилт гаргах чадвар. DQ өндөртэй хүмүүс урлаг, спортод амжилт гаргадаг.
5. EQ-Emotional quotient. Сэтгэл хөдлөл харилцааны чадварын илтгэлцүүр. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илирхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг.
6. FQ-Financial quotient- Хөрөнгө мөнгийг оновчтой зарцуулах чадвар.
Америкт хийсэн нэгэн судалгаагаар сугалаагаар огцом баяжсан хүмүүс 1 жилийн дараа , 90 хувь нь анх байсан амьдралын түвшингээсээ дордсон байна.
Үүнээс үзэхэд хөрөнгө мөнгийг зөв зарцуулах чадвар нь маш чухал бөгөөд FQ өндөртэй хүмүүс хурдан баяждаг байна.
7. IQ- Intelligence quotient- Танин мэдэхүйн чадвар.Эрдэмтдийн судалгаагаар хүн төрөлхтны 0,4% нь 140-өөс дээш IQ-тэй буюу гоц ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюуны хомсдолтой бөгөөд 99,2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.
8. MQ-Moral quotient- Нийгмийн хэв хэмжээнд өөрийгөө зохицуулж явах чадвар. MQ сайтай хүн сайн, мууг ялгах чадвартай, бусдын чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг. IQ ,EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол нийгэмд хор хөнөөл учруулдаг.
9. NQ-Net quotient- Мэдээллийн сүлжээнд ажиллах чадвар. Орчин үеийн залуучуудад маш хэрэгтэй чадвар бөгөөд мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүнд суулгадаг.
10. SQ- Spritual quotient- Оюун санааны хүч чадлын илтгэлцүүр биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. Оюун ухааны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар бөгөөд дотоод сэтгэлийн луужин юм.
Хэрвээ та өөрийгөө хөгжүүлэхийг үнэхээр хүсч байвал эдгээр чадварыг эзэмшиж, сул талаа давуу тал болгосноор өөрийгөө өөрчлөх боломжтой юм.
Бичсэн: М.Далайцэрэн
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ