ургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр (2020.08.31) мэдээллээ.
Улсын хэмжээнд 30 сургууль, 45 цэцэрлэгийн өргөтгөл барилгын ажил дуусч, есдүгээр сарын 1-нд хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж. Энэ онд багтаан 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр “2020-2021 оны хичээлийн жилд сургуульд суралцах хүүхдийн суудлын тоо 14 мянга орчмоор нэмэгдсэн. Цэцэрлэгийн орны тоо зургаан мянгаар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 171 цэцэрлэг барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 45 нь ашиглалтад ороод байна. Ойрын гурван жилд багтаан цэцэрлэг, сургуулийн өргөтгөл барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн 104 барилгад засвар хийж, 92 хувийн биелэлттэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны засвар дууссан. Нийт 17 барилгын ажлын засварыг 2021 онд шилжүүллээ. Мөн есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт 14 барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй бөгөөд санхүүжилтийг нь орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа аж. Эрүүл ахуйн дэглэм сахих бэлтгэл ажлыг сүүлийн гурван долоо хоногт хангаж дуусчээ. Цаашид сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх талаар БШУЯ-наас Сангийн яамтай хамтран ажиллахаар болсон байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ