Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам залуучуудын сарын хүрээнд болж өндөрлөлөө. 99 жилийнхээ ойн хүрээнд, 100 жилийнхээ босгыг тавьж 21 дэх удаагаа яруу найргийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг зохион байгуулсан юм. Хайрын шүлгийн наадмыг нээж МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шинэхүү үг хэлэв. Тус наадамд нийт 230 яруу найрагч оролцож, шүлгээ ирүүлсэнээс, 2-р шатны шалгаруултад 13 яруу найрагч шалгарч, эцсийн шалгаруулалтад оролцсон билээ. Шилдэг 13 яруу найрагчдаас шилдэг 5 яруу найрагч тодорсон байна. Уламжлал ёсоор хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, Монголын Зохиолчдын Эвлэл ажиллаа. Яруу найргийн наадмын шүүгчээр Болор цомын эзэн яруу найрагч Норовын Гантулга, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА, яруу найрагч Намбарын Пүрэв, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Цагаан-Уул наадмын тэргүүн шагналт Нямжаргалын Минжинсайхан, Г.Сэр-Одын шагналт, Цагаан- Уул наадмын тэргүүн шагналт Чулуунбаатарын Ууганбаяр нар ажиллав. Ийнхүү “Цагаан- Уул” хайрын шүлгийн яруу найргийн наадмын Тэргүүн байрыг Т. Амар-Амгалан “Үүрдийн хайр” шүлгээр эзэлж, Цагаан- Уул цом, 1 сая төгрөг, Өргөмжлөлөөр, Дэд байрыг Ж. Эдмон, Гутгаар байрыг Ц. Отгонбаатар, Дөрөвдүгээр байрыг Э. Төгсжаргал, Тусгай байрыг Т. Мөнх- Амар нар эзэлж Өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Шагналыг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шинэхүү, МЗХ-ны Тамгын газрын Дарга Б. Төрболд, шүүгч Н. Гантулга, Н. Пүрэв, Н. Минжинсайхан, Ч. Ууганбаяр нар гардуулав. Ивээн тэтгэгч, дэмжигчээр Монгол Улсын Их хурлын гишүүн Г. Мөнхцэцэг, Номин даатгал, Internom, SD evelopment оролцлоо. Цагаан-Уул хайрын шүлгийн наадмын нэвтрүүлэг Монголын залуучуудын өдөр болох 8 сарын 25 нд МҮОНТ-ээр олон нийтэд хүрэх болно. 








АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ