Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэнтэй 2020 оны 08 дугаар сарын 24-нд уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо.
Манай улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж ороод 20 жилийн ойтой золгож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс 2017 онд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уг уулзалтаар онцлон тэмдэглэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эрүү шүүлттэй тэмцэх албанд ажиллах боловсон хүчнийг чадавхжуулах, хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, хамтарсан хяналт шалгалт хийх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Мөн тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, албан хаагчдад хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо.
Байгууллагуудын хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн 21-д “...ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Авилгатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийн мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна”, мөн 8-д “Төрийн албан хаагч эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүднээс үйлдсэн байж болзошгүй бүх хэргийг цаг алдалгүй, бүрэн гүйцэт шалгах нөхцөлийг хангах арга хэмжээг эрчимжүүлэх”, 22-д “Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой” гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад чиглэгдэх юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ