
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү санамж бичиг байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдийг түшиглэсэн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийх юм.

Харилцан ойлголцлын санамж бичиг зурах үеэр нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран гарааны бизнесийг дэмжих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн сургалтуудыг жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Тухайлбал, төсөл бичих аргачлал, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн олон улсын банк санхүүгийн байгууллагаас татах талаар, мөн компанийн засаглалын чиглэлээр бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллана. Эхний сургалтууд ирэх сараас эхлэх бөгөөд Баянхошуу дэд төв болон Улаанбаатар инновацын төвд зохион байгуулагдах юм” хэмээв.

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн хэлэхдээ “Бичил, жижиг бизнесийг хөгжүүлэх чиглэлээр бизнес менежмент, маркетинг, нягтлан бодох бүртгэлийн сургалтаас гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт, бизнесийн чадвар, бизнес эрхлэх менежмент, маркетингийн чиглэлийн мэдлэг дутмаг байна. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр гарааны бизнесийг хөгжүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь гарааны компаниудыг дэмжих дэд бүтэц, дэлхийн стандартад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдэд инновацын экосистемийг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
“Улаанбаатар инновацын төв” нь 2018 онд байгуулагдсанаас хойш гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ