Үндэсний хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан байдаг. Тус бичгийн хүрээнд, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ой, НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн аянг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр хамтарсан ажиллагааг явуулах, тус гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлын судалгааг хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, үйлдэгчид оноож буй ял шийтгэл, эрх зүйн орчныг судлах, малын хулгайн гэмт хэргийн талаарх судалгааг хамтран хийх асуудлаар байгууллагуудын удирдлагууд 2020 оны 08-р сарын 18-нд санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, ЗУХ-ийн дарга Ц.Адъяахишиг, Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, ОУГЭХАХ-ийн дарга Ө.Ундрах, Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж, ЦЕГ-ын ЗУГ-ын дарга, ц/х Ц.Оростогоо, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, тус албаны хэлтсийн дарга Н.Мэндбаяр, тус газрын Экологийн цагдаагийн албаны дарга О.Амарсанаа, тус албаны хэлтсийн дарга П.Нэмэхбаатар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Н.Мөнх-Итгэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан, ГХСХ-ийн тасгийн дарга Д.Будзаан, Мөрдөн байцаах албаны ТСҮГХМШХ-ийн дарга А.Эрдэнэбаяр, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү нар оролцлоо. Талууд хамтын ажиллагааны хүрээнд жил бүр нарийвчилсан төлөвлөгөөг баталж, сургалт, хяналт шалгалт, нөлөөллийн ажиллагааг явуулж ирсэн уламжлалтай бөгөөд төлөвлөгөөт ажлаас гадна 2020 оны сүүлийн хагаст тусгай Ажлын хэсэг байгуулж “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ээр дамжуулан шийдвэрлүүлсэн цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй биечлэн танилцах, Монгол Улс дахь химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтыг хянаж шалгах, хүний эрхийн сургагч багш нарыг дахин бэлтгэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, тохирлоо.
Уулзалтад оролцсон байгууллагуудын төлөөлөл тус бүр өөрийн хариуцсан асуудлаар нөхцөл байдлын дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн нь хамтын ажиллагааг илүү бодит, үр дүнтэй болгоход түлхэц болно хэмээн хамтрагч талууд үзэж байна. Хүний эрхийн чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлснээр иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, цагдаагийн албан дахь хүний эрхийн үйл ажиллагаанд түлхэц болохоос гадна цагдаагийн албаны хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг ойлголт хариуцлагыг сайжруулах үр дүнтэй юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ