
Төрийн үйлчилгээний цахим систем E-Mongolia хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 21 аймаг 330 сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн үйлчилгээний зургаан төвд нэвтрүүлж, 32 мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авсан байна. Төрийн үйлчилгээг цахим болгосноор төр 9.9 тэрбум төгрөг, иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэх юм. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаар тусгасан. Үүний эхний алхам болгож E-Mongolia нэгдсэн платформыг гаргаж байна. Энэ платформ нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэд төрийн үйлчилгээг аппликейшн буюу утсаараа эсвэл цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. Аравдугаар сарын 1-нээс иргэд 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болно. Үүнд иргэний үнэмлэх дахиж захиалах, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаяг баталгаажуулах лавлагаа зэрэг үйлчилгээг авах боломжтой. Эдгээр үйлчилгээг цахимжуулахад технологийн шийдлээс илүү иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь маш чухал. Үүнийг Өгөгдөл хамгаалах хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль төслийн хэмжээнд яриад явж байна. Ерөнхийдөө иргэд авдаг 400 гаруй үйлчилгээнээс эхний ээлжинд 181 үйлчилгээг цахимжуулж үлдсэнийг нь ирэх ондоо багтаан дуусгана. Төрийн аппликейшнүүд, төрийн вэб сайтаар үзүүлж буй бүх үйлчилгээг E-Mongolia платформд шат дараалалтайгаар нэгтгэнэ” гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ