![]()
Авлигатай тэмцэх газрын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ”-ний дүн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь авлигын нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцов. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх газар салбарын авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр энэ сараас эхлээд тасралтгүй ажиллана.
Хүнд сурталтай, авлигад өртөх эрсдэлтэй үйлчилгээг онцлон авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.” гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Төрийн үйлчилгээг цахимжуулахыг чухалчлан, ил тод, хүртээмжтэй байдлыг ханган, хүнд сурталгүй яам болохыг зорьж ажиллана. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, мэдээллийн санг сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа” гэдгийг онцлов.
Уулзалтын үр дүнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулах, олон нийтэд зориулсан авлигын эсрэг булан ажиллуулж, санамж, зөвлөмжийг байршуулан мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч, салбарын хэмжээнд Авлигын эсрэг аянг тодорхой цаг хугацаанд өрнүүлэн үр дүнг тооцон ажиллахаар тогтов.
Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгжийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцов.
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ