EBarimt системээр дамжуулж 1072 хувьцааны ногдол ашгаа хүүхдэдээ авах боломжтой боллоо. Таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдоно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно.
1. Хэрэв ebarimt системд бүртгэлгүй бол шинээр бүртгэл үүсгэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг авах боломжтой юу?
Боломжтой. Иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Хэрэв та www.ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнд нэвтрэх код, нууц үгээ мартсан бол ebarimt-д бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, шинээр авах боломжтой.
2. Өөрийн ebarimt-аар гэр бүлийн гишүүний “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг авах боломжтой юу?
Боломжгүй. Та өөрийн ebarimt-ийн аккаунтаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өөрт ноогдох хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Иймээс иргэн та www.ebarimt.mn вэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой.
3. Миний ebarimt-ийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв боловч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй байгаа нөхцөлд яах вэ?
Нэгт: Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэдэд санал асуулга очихгүй бөгөөд та үнэт цаасны компанид бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авна. Хоёрт:Үнэт цаасны компанид бүртгэлгүй боловч асуулга ирэхгүй бол Та ebarimt аппликейшнаа шинэчлэх буюу update хийгээрэй.
4. Таны ebarimt-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй бол дараах шалтгаантай.
- Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэд
- Гадаадын иргэн
- 2 болон түүнээс дээш аккаунттай иргэд
- Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь дутуу аккаунттай иргэд
- Капитал банк сонгосон иргэд
- Регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн иргэд
5. Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа ebarimt-аар дамжуулан авах боломжтой юу? Иргэн та ebarimt сайтаар хандаж хүсэлт гаргах боломжтой.
6. 18-с доош насны иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа ebarimt-аар авч болох уу? Хэрэв та 18-аас доош насны иргэн бол www.ebarimt.mn cайтад хандаж шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автомаар холбогдох бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах асуулгыг баталгаажуулснаар та ногдол ашгаа хүлээн авна.
Дэлгэрэнгүйг 1072.ebarimt.mn сайтаас авна уу.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ