Г.Бөхчулуун гэх залууг үндэсний урлагаа дэлхийн тайзнаа толилуулж Австралийн “The Voice” шоуны содон бөгөөд хүчтэй оролцогчдын нэг байсан гэдгээр нь хүмүүс танина.
Тэгвэл тэрээр есдүгээр сарын 9-ний лхагва гарагт “Behind Doors” youtube хуудсаар дамжуулан лайв тоглолт хийх гэж буй аж. Австралийн цагаар 17:00 цагт эхлэх лайв тоглолтыг Монголоос үзэх үзэгчид цагийн зөрүүнээс шалтгаалан 15:00 цагаас хүлээн авах боломжтой.
Уг тоглолтоор “Гол”, “Мазаалайд”, “Ээж, аавдаа” зэрэг уран бүтээлүүдээ хүргэх юм.
Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан сайхан мэдээг бид анхлан дуулгаж байсан юм. Тэрээр морин хуур, хөөмийн эгшгийг уянгалуулж, оролцогчдоос онцгой гэдгээ батлан харуулсан. Г.Бөхчулуун дөрвөн шүүгч дасгалжуулагчаас Гай Себастьяныг сонгож, түүний багийн гишүүн болж байв.
Тэрээр “The Voice” шоуны халз тулааны шатанд Жонни Мануэл гэх залуутай өрсөлдсөн ба тэд хамтдаа алдарт "Earth Song" дууг тайзнаа амилуулсан юм. Харин харамсалтай нь тэрээр халз тулааны шатнаас хасагдаж, шоугаа ахин үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ