“Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг болж байна

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм .

Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр НҮБ-ын 74 дүгээр Ассамблейнээс “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” олон улсын өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөрлөгт Улаанбаатар хот нэгдэж, дүүрэг бүрийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төв болон мэдээлэл инновацийн төв нийт 11 газар нэг сарын хугацаатайгаар халаалт дулаалгын хэрэгсэл,байгальд ээлтэй тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд иргэдэд ногоон зээлийн үйлчилгээ үзүүлж, зээлийн шалгуурыг багасгаж, ногоон зээлийг түргэн шуурхай авах боломжоор хангаж байна.Энэ бүх ажил агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд хийгдэж байна" гэв.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт  байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг хийж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “ 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, ая тухтай өвлийг давах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах нь эрүүл эко хэрэглээг нэвтрүүлэх нь туйлын зорилго болгон ажиллаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд хүн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ” хэмээв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн пийшин зуухны  битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх, зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна зарим хороодын иргэдийг халаалтын системд бүрэн холбох ажлуудыг нийслэлийн удирдлагууд хийж буй.

  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийтэлсэн: 2020-09-08 07:38:39

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.