Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна.
Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран E Police аппликейшнийг 2018 оноос нэвтрүүлээд байна.
Энэхүү аппликейшн нь upload буюу өмнө нь авсан болон засварласан зургийг оруулах боломжгүй бөгөөд зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд торгууль оногдуулах боломжгүй юм.
Анхааруулга: Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэхийг холбогдох хууль тогтоомжид хориглодог бөгөөд ингэх нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учир жолоо барих үедээ зөрчлийг баримтжуулахгүй байхыг хүсье.
Зөрчлийн мэдээлэл нь хүчингүй болсон тохиолдолд иргэнд хүргэх хариу мессеж:
- Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Ямар зөрчил гаргасан нь тодорхой бус.
- Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Замын зорчих хэсэг болон хайс хашлага, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээ зурагт ороогүй.
- Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Ирүүлсэн зургийн чанар хангалтгүй, сарнисан, хэт холоос зургийг дарсан.
- Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Байршил тодорхой бус, орчин харагдахгүй
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ