Хонконг-Улаанбаатар чиглэлийн "ОМ-298" дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд
- эрүүл мэндийн шалтгаантай 46
- өндөр настан 37
- бага насны хүүхэдтэй гэр бүл 52
- жирэмсэн 3
- бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб, МХЕГ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.