Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос 2020 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохиосон "Үндэстнүүдийн цом" багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглон түрүүлсэн Монголын даамын эмэгтэй баг тамирчдыг өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын даамын холбооны удирдлагууд болон тус тэмцээнд амжилттай оролцсон өсвөр үе, залуу даамчид оролцлоо. Тэд “Үндэстнүүдийн цом” тэмцээнд эхний шатанд 11 орны бүсгүйчүүдтэй тойргийн журмаар тоглож, Недерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарчээ. Хасагдах шатанд БНХАУ-ыг 6:2, 8:0-ээр, ОХУ-ыг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм.
Улмаар аваргын төлөө Беларусийн багтай тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорсон билээ.
Монголын багийн бүрэлдэхүүн:
1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070 2. Энхболдын ХҮСЛЭН - Дэлхийн даамын холбооны мастер, 2070 3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН - Дэлхийн даамын холбооны мастер, 2041 4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023 5. Баатархүүгийн МӨНХЖИН - Дэлхийн даамын холбооны мастер, 2020 6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005 7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ - Дэлхийн даамын холбооны мастер, 2001 8. Баатархүүгийн АНУЖИН - Спортын мастер, 1989
Эх сурвалж: МҮОХ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ