Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Стандарт, Хэмжил Зүйн газар, Үндэсний Итгэмжлэлийн төвийн ажилтан албан хаагчидтай уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцлаа.
Ардын хувьсгалтай эн чацуу Стандарт, Хэмжил Зүйн байгууллага нь 1923 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй газар.
Шадар сайд хэлэхдээ: Чанарын дэд бүтцийн 5 гол тулгуурын нэг хэмжил зүйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, эталон тоног төхөөрөмжийг шинээр авах ажлыг ч Засгийн газар орхигдуулаагүй явж ирсэн. Ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хийн тоолуур шалгах эталон лабораторийг шинээр бий болгох ажлыг шат дараатай төлөвлөн гүйцэтгэхийн тулд шаардлагатай санхүүжилтийг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж ажиллаж байна.
Асуудлыг эрхлэж байгаа Шадар сайдын хувьд Эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр гаргах санал санаачлагыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Үнэт металлын сорьцын хяналтын газар
Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар нь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, эрдэнийн чулууны лаборатори, алт хайлах хэсэг, хяналт шалгалтын улсын байцаагчид гэсэн үндсэн 4 бүтэцтэй, нийтдээ 18 орон тоотойгоор Монгол улсын нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу олборлох, тэдгээрээр үйлдвэрлэл явуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.
Үнэт металлын сорьцын хяналтын газар нь жилд дунджаар 15-16 тонн алт хайлах, 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна.
Цаашид Үнэт металл сорьцын хяналтын чиглэлээр Монгол Улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”, “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ыг шинэчлэн батлуулах зорилтыг тавин ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба




АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ