![]()
Соёл, урлагийн салбарыг хөгжүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан Монгол орныхоо өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа Эрхэм хүндэт соёлын ажилтан, уран бүтээлч, судлаач эрдэмтэд болон өвлөн уламжлагч Та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны 27 дахь өдрийн халуун мэндийг хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.
Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, өрсөлдөх чадвар, нэмэгдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хүний нөөцийг бэхжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж, засаглалыг сайжруулах зорилгоор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Соёлын яамыг эмхлэн байгуулах шийдвэр гаргасан нь манай салбарын хувьд түүхэн онцлог үйл явдал болж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Соёлын яамнаас “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын сүүлийн арван жилийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийж, ололт, амжилт, алдаа дутагдлаа тодруулан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсноор ирэх арван жилд баримтлан ажиллах салбарын бодлогоо шинэчлэн боловсруулж, батлуулан ажиллана. Чингэхдээ “Алсын хараа – 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан үндсэн зорилттой уялдуулан ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тэргүүлэх салбарын нэг болох зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд нийт соёлын ажилтан, уран бүтээлч, өвлөн уламжлагч, эрдэмтэн судлаач болон соёл, урлагийн үйл ажиллагаанд оролцогч ард иргэд бидний идэвх зүтгэл, бүтээлч санаачилга, найрсаг хамтын ажиллагаа бүхнээс чухал гэдгийн онцлон, Та бүхний цаашдын ажил үйлс, авьяас билэг тань улам өөдөө байхыг ерөөн, амжилт хүсэн мэндчилье. Урлагийн Янжинлхам бурхан ивээж, Соёлын үр ашид арвижих болтугай. Хүндэтгэсэн,
СОЁЛЫН САЙД, АКАДЕМИЧ С.ЧУЛУУН

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ