Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монгол Улсад суугаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.
Сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ, Азийн хөгжлийн банк хоорондын олон жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл болсон Дээд боловсролын шинэчлэл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн шинээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийг энэ сараас хэрэгжүүлж эхэлсэнд талархал илэрхийлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын зарим асуудлаар хамтын ажиллагааны санал тавив.
Мөн орон нутгийн дотуур байр, сургууль, цэцэрлэгийн модон жорлонг шийдвэрлэх асуудал, дэлхийд тэргүүлэх нэр хүндтэй эрдэм шинжилгээний цахим мэдээллийн сан, сэтгүүлүүдэд монгол судлаачдын бүтээлийг нийтлүүлэх зэрэг саналыг Ноён Павит Рамачандран хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын боловсролын салбар теле хичээлийг үндэсний хэмжээндээ амжилттай зохион байгуулж, эрсдэл тохиолдсон үед бэрхшээлийг даван туулах туршлага хуримтлуулж чадсанд баяр хүргэж, цаашид салбарт цахим шилжилт хийх, инновац нэвтрүүлэх санаачилгуудыг “Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд дэмжиж ажиллана гэв.
Эх сурвалж: БШУЯ
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ